“Оюу толгой”-н дотоодод зарцуулсан нийт мөнгөн хөрөнгө 9 тэрбум ам.доллар давлаа

12.5 мянга
2
1 сарын өмнө
“Оюу толгой”-н дотоодод зарцуулсан нийт мөнгөн хөрөнгө 9 тэрбум ам.доллар давлаа

“Оюу  толгой”  компани  2019  оны  нэгдүгээр  улирлын гүйцэтгэлийн тайлан болон шинэчилсэн тойм мэдээгээ өнөөдөр танилцууллаа.

Орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэд бүтцийг дэмжих чиглэлд онцлох үйл явдлууд өнгөрсөн улиралд  тохиов.  Түүний  нэг  нь  “Оюу  толгой”  компани  46  тэрбум  төгрөгөөр санхүүжүүлэн Ханбогд сум, Оюу толгойг х олбосон 35.1 км замыг өнгөрсөн хоёр    дугаар сард нээсэн явдал байлаа. Энэхүү замыг барихдаа тухайн газрын байгалийн онцлогийг хамгаалж, нийт 10 мянга гаруй ховор ургамлыг Ханбогд сумын мод үржүүлгийн газарт шилжүүлэн суулгасан.

Түүнчлэн Монголын төдийгүй олон улсын уул уурхайн компаниудад жишиг болохуйц үйл явдал болох  Оюу  толгойн  уурхайн  үйл  ажиллагаатай  холбоотойгоор  малчдын  гаргасан гомдлуудыг  Дэлхийн  Банкны  Эрх  зүйн  хяналт,  нийцэл,  зөвлөгөө,  Омбудсмэний  газрын тусламжтайгаар зөвшилцлийн замаар амжилттай шийдвэрлэн хаалаа. Улмаар энэхүү амжилттай туршлагыг хуваалцах бага хурлыг Ханбогд сумын Гурван талт зөвлөл, Омбудсмэний газраас хамтран өнгөрсөн сарын 25- ны өдөр зохион байгуулсан.

 

Аюулгүй ажиллагаа, байгаль орчин, сургалт, хүний нөөц

  • “Оюу толгой”-н хамт олон аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж, Рио Тинто группийн хэмжээнд аюулгүй ажиллагааг сайн хангадаг уурхайн нэг хэвээр байгаа бөгөөд өнгөрсөн улиралд компанийн 200,000 хүн/цаг тутамд ногдох гэмтэл бэртлийн давтамж 0.09 байв.
  • “Оюу толгой” дэлхий даяарх бусад ижил үйл ажиллагаатай уурхайнуудын усны хэрэглээний 1/3-тэй тэнцэх хэмжээний буюу нэг тонн хүдэр боловсруулахад ердөө 0.46 шоо метр ус ашиглаж, дэлхийн жишиг байгаль орчны гүйцэтгэлээ үргэлжлүүлэн бататгав. Тайлант хугацаанд ус дахин ашиглалтын түвшин 86 хувь байлаа.
  • “Оюу толгой” компанийн ажиллах хүчний 93 хувь нь монгол ажилчид бөгөөд 20.8 хувийг Өмнөговь аймгийн иргэд, 57.3 хувийг гүний уурхайн төслийн ажилчид бүрдүүлж байна.
  • “Оюу толгой” компани 2019 оны нэгдүгээр улиралд 171,192 хүн/цагийн сургалтад нийт ажиллах хүчнээсээ 8,915 шахам үндсэн болон гэрээт ажилтанг хамруулсан.

Татвар, худалдан авалт, орон нутгийн хамтын ажиллагаа

  • “Оюу толгой” компани Монгол Улсын Засгийн газарт 2010-2019 оны 1-р улирлын байдлаар 2.4 тэрбум орчим ам.долларыг татвар, хураамж болон бусад төлбөрт төлсний дотор 2019 оны эхний улиралд 57.7 сая ам.долларыг төсөвт, 28 сая ам.долларыг харилцагчдын НӨАТ*-д тус тус төлсөн.
  • Мөн орон нутгийн хамтын ажиллагаагаа бататган Өмнөговь аймгийн ЗДТГ, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай хамтран ээлжит нээлттэй өдөрлөг, “Техник, мэргэжлийг танилцуулах өдөрлөг” зэргийг Даланзадгад хотноо зохион байгуулсан бөгөөд 2019 онд орон нутгийн тогтвортой хөгжилд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр 5 сая ам долларын санхүүжилт олголоо.

“Оюу толгой” компани оны нэгдүгээр улиралд 531 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан бөгөөд тэдний 372 нь үндэсний компани бөгөөд Үйл ажиллагааны худалдан авалтын 78 хувийг эдгээр компаниудад зарцуулав. 2010-2019 оны нэгдүгээр улирал хамрах хугацаанд үндэсний худалдан авалтад 2.8 тэрбум ам.доллар зарцуулсан бол Өмнөговь аймгийн нийлүүлэгчдээс авсан бараа, үйлчилгээ худалдан авалтдаа 443 сая ам.доллар зарцуулсан байна.

“Оюу толгой” ХХК-ийн 2019 оны I улирлын гүйцэтгэлийн тойм мэдээг эндээс үзнэ үү.

2019 оны нэгдүгээр улирлын үйлдвэрлэлийн тайлан

Таамаглаж байсанчлан 1-р улиралд улиралд боловсруулсан хүдрийн хэмжээ ил уурхайн олборлолтын 4а шатны хатуулаг өндөртэй хүдэр боловсруулсан хийгээд төлөвлөгөөт засвар хийсэн учир тээрмийн ашиглалтын түвшин өмнөх оны мөн үеийнхээс 3.2 хувиар буурсан. Гэвч, 2018 оны 1-р улиралд үе шат 6-ын бага агуулгатай хэсгээс олборлож байсантай харьцуулахад үе шат 4-ийн өндөр агуулгатай хэсгээс олборлож эхэлсэнтэй холбоотойгоор зэс болон алтны агуулга өндөр байснаар бууралтыг нөхсөн. Мөн өндөр агуулгатай хүдэр боловсруулснаар зэс болон алтны метал авалтын түвшин 2018 оны 1-р улирлаас 5.4 болон 27.4 хувиар тус тус өссөн. Хүдэр дэх агуулга, метал авалт өссөнтэй холбоотойгоор 2018 оны 1-р улиралтай харьцуулахад зэсийн үйлдвэрлэл 18.2 хувиар өссөн. Харин алтны үйлдвэрлэл 2018 оны 1-р улиралтай харьцуулахад 187.6 хувиар нэмэгдсэн нь үе шат 4-ийн нөлөөллөөр хүдэр дэх агуулга 135.2 хувь нэмэгдсэнтэй холбоотой. Гэхдээ үе шат 6-аас гарсан зөөлөн, агуулга багатай хүдэр болон хүдрийн овоолгоос боловсруулахтай хамааралтай алтны үйлдвэрлэл 2019 оны бусад үед, ялангуяа оны хоёрдугаар хагаст ихээр буурах төлөвтэй байна. Зэсийн дундаж агуулга ч мөн жилийн үлдсэн хэсэгт буурах төлөвтэй байгаа.

Туркойз Хилл “Оюу толгой”-г 2019 онд 125,000-155,000 тонн баяжмал дахь зэс, 180,000-220,000 унци баяжмал дахь алт үйлдвэрлэнэ хэмээн таамаглаж байна.

Гүний уурхайн бүтээн байгуулалтын явц

Босоо ам 2-ын тоноглол, дулааны төв станц, уурхайн дэд бүтэц, гүний уурхайн материал зөөвөрлөх системийн болон гүний уурхайн голлох бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна. Босоо ам 3 болон 4-ийн нэвтрэлтийн бэлтгэл ажил эхэлсэн.

Төслийн менежер Рио Тинто Босоо ам 2 (гол үйл ажиллагаа болон үйлчилгээний босоо ам)-н тоноглол болон үйл ажиллагаанд хүлээн авах бэлтгэл ажлыг 2019 оны 10-р сарын төгсгөлд дуусгах хүлээлттэй байна. Өмнө мэдээлсэнчлэн геотехникийн мэдээллийг илүү дэлгэрүүлэх болон газрын нөхцөл байдал өөр болсонтой холбоотой уурхайн дизайн болон бүтээн байгуулалтын хуваарийг хянаж үзэх шаардлага гарсан. Энэхүү шинэчилсэн хуваарь оны төгсгөл хэсэгт бэлэн болох бөгөөд Босоо ам 2-ын шинэчилсэн хуваарь үүнд багтаж байна.

“Оюу толгой” үйлдвэрлэлийн мэдээлэл

Үйлдвэрлэл борлуулалтын бүх мэдээллийг 100 хувиар тооцов

 

  2018 оны I улирал 2018 оны II улирал 2018 оны III улирал 2018 оны IV улирал 2019 оны I улирал 2019 оны I улирал8 2018 оны I улирлын зөрүү 2018 оны бүтэн жил
Ил уурхайн нийт олборлосон хүдрийн материал (‘000 тонноор) 23,131 22,792 22,523 22,863 23,943 3.50% 91,309
Боловсруулсан хүдэр (‘000 тонноор) 9,561 10,164 9,652 9,361 9,255 -3.20% 38,738
Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга:              
Зэс (%) 0.51 0.48 0.51 0.55 0.57 12.00% 0.51
Алт (г/т) 0.25 0.26 0.38 0.56 0.58 135.20% 0.36
Мөнгө (г/т) 1.32 1.17 1.19 1.22 1.25 -4.90% 1.22
Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал (‘000 тонноор) 177.3 178.8 179.8 189 210.1 18.50% 724.9
Баяжмалын дундаж агуулга (% Зэс) 21.9 22 21.9 21.9 21.8 -0.30% 21.9
Нийт үйлдвэрлэсэн баяжмал дахь металлууд:              
Зэс (‘000 тонноор) 38.8 39.4 39.4 41.5 45.8 18.20% 159.1
Алт (‘000 унциар) 42 50 77 117 120 187.60% 285
Мөнгө (‘000 унциар) 221 225 230 238 247 11.60% 914
Борлуулсан баяжмал (‘000 тонноор) 163.1 220 171.9 191.4 184.9 13.40% 746.4
Борлуулсан баяжмал дахь металлууд:              
Зэс (‘000 тонноор) 34.3 46.1 36 40.2 38.5 12.30% 156.7
Алт (‘000 унциар) 31 51 55 111 98 215.90% 248
Мөнгө (‘000 унциар) 206 250 201 216 200 -2.90% 873
Металл авалт (%)              
Зэс 79.5 79.7 80.9 84.8 83.8 5.40% 81.4
Алт 55 59.8 64.7 71.7 70.1 27.40% 65.2
Мөнгө 54.6 58.4 62.8 67.1 63.2 15.70% 60.9

 

*“Оюу толгой” ХХК НӨАТ-ын буцаан авалтад хамрагддаггүй

Санал болгох

Ард түмний 1072 хувьцаа хэзээ амь орох вэ

Монголчуудын олонхи нь үндэсний томоохон компанийнхаа хувьцааг гартаа атгадаг баян улс. Гэвч түүнийхээ ид шидийг хэзээ хүртэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй л байна.

4 өдрийн өмнө
Г.Амартүвшинг Хөгжлийн банкны захирлаар томилжээ

Хас банкны гүйцэтгэх захирал асан Г.Амартүвшинг Хөгжлийн банкны захирлаар томилжээ. Тэрээр өчигдөр Б.Батбаяр захирлаас ажлыг нь хүлээн авсан байна.

6 өдрийн өмнө