Зуун айл орчимд хүн буудуулж нас барсан хэрэг гарчээ

3.2 мянга
1 сарын өмнө
 Зуун айл орчимд хүн буудуулж нас барсан хэрэг гарчээ

Зуун айл орчимд хүн буудуулж нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, өнөөдөр өглөө 06.15 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зуун айлын автобусны буудлын ойролцоо толгойноос нь цус гарсан эрэгтэй хүн нас барсан байдалтай байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирүүлсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн албан хаагч хэргийн газар дээр яг одоо ажиллаж байна.

Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн газар дээр нь ажиллаж, ямар буугаар буудсан, өөрийгөө буудсан уу, өөр хүн буудсан уу гэдгийг шалгаж тогтоох аж.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Х.Баатархүү "Энэ хэргийн талаар мэдээлэл болон, сэжигтэй этгээдийн талаар мэдээлэл байвал харсан үзсэн хүн байвал Цагдаагийн байгууллагад мэдээлэл өгөхийг хүсч байна"

Санал болгох

Энэ зун нийслэлийн ногоон бүсэд хүүхдийн 20 зуслан үйл ажиллагаа явуулна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Монголын үндэсний зуслангуудын холбоо” ТББ-тай хамтран “Хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх арга зүй” сэдэвт сургалтыг энэ сарын 23-25-ны өдрүүдэд МУБИС-ийн хичээлийн “А” байрны сургалтын танхимд зохион байгуулж байна.

2 өдрийн өмнө
Зүй бусаар хорогдсон малын махыг худалдаалсан  байж болзошгүй

Үхсэн малынх байж болзошгүй их хэмжээний махыг цехэд шулж байсныг илрүүллээ.

3 өдрийн өмнө