С.Дулам: Монгол Улс 2025 оноос хос бичигтэй болох зорилготой байгаа

3.3 мянга
8
3 сарын өмнө
С.Дулам: Монгол Улс 2025 оноос хос бичигтэй болох зорилготой байгаа

 

Монгол Улсын ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл "Дэлхийн улс орны хэлний бодлого" сэдэвт хэлэлцүүлэгчийг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт Монгол Улсад суугаа 7 элчин сайдын яамны бие төлөөлөгч оролцож өөрсдийн хэлний бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай илтгэл тавьсан юм. Тухайлбал БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Чой Ёнг “Солонгос хэлний бодлого өнөө ба ирээдүй”, БНЭУ-ын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга О.П.Мийна “Энэтхэг үндэсний хэлний чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого” зэрэг илтгэлүүдийг хэлэлцүүллээ. Хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх Хэлний бодлогын баримт бичигт тусгах юм.  Хэлний бодлогын үндэсний зөвлөл Хэлний бодлогын баримт бичгийг боловсруулахдаа ерөнхий боловсролын сургуулийн багш нар, хэлний мэргэжилтнүүдээс санал хүлээн авчээ.

Монгол Улсын ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор профессор С.Дулам “Хэлний бодлогын үндэсний зөвлөл 2025 оноос Монгол Улсыг хос бичигтэй улс болох зорилготой ажиллаж байгаа. Мөн энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх Хэлний бодлогын баримт бичгийг анх удаа боловсруулж байна.  Тиймээс үр дүнтэй ажил хийхийн тулд  дэлхийн улс орнуудын хэлний бодлого хэрхэн явуулдаг тухай туршлагаас суралцах хэрэгтэй болсон. Монгол Улсад суугаа элчин сайдын яамдад урилга явуулснаар өнөөдөр Монголд суугаа 7 улсын Элчин сайдын яамны соёл хариуцсан мэргэжилтнүүд ирсэн байна. Эдгээр хүмүүстэй санал солилцоод тэргүүн зэргийн ач холбогдолтой ажлуудыг баримт бичигтээ оруулах болно” гэлээ.

2018 оны 7 дугаар сарын байдлаар, дэлхийн хүн ам 7097 хэлээр ярьж байгаа гэсэн судалгаа гарсан. Дэлхийн хүн амын гуравны хоёр нь хятад, хинди, англи, испани, араб, орос, франц, герман, португали зэрэг хамгийн түгээмэл 40-өөд хэлээр ярилцдаг. Харин монгол хэлээр 10 450 203 хүн ярьж байна гэсэн тооцоо гарсан байна. Үүнээс Монгол Улсад 2 754 685 хүн, ОХУ-д 647 747 хүн, БНХАУ-д 7 047 771 хүн ярьж байна гэсэн судалгааг нийгмийн хэл шинжээч, профессор Н.Нансалмаа саяхан хэвлүүлсэн номдоо бичжээ.

 

Санал болгох

Монгол Улсын цагдаагийн байгууллага, дотоодын цэргийн үүсэж хөгжсөний 98 жилийн ой өнөөдөр тохиож байна

Монголын цагдаагийн байгууллагын үүсэл хөгжил нь 1865 онд анх Монголд арван тавны цагдаа бий болсноор эхэлсэн түүхтэй.

2 өдрийн өмнө
Танилц: Өнөөдрийн цахилгаан таслах хуваарь

Долоодугаар сарын 19-ний баасан гарагт цахилгаан түр хязгаарлаж, засвар хийх хуваарийг танилцуулж байна. 

2 өдрийн өмнө
Дулааны аргаар мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг шалгана

Мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлт гаргасан аж ахуйн нэгжийн мал төхөөрөх, дулааны аргаар мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хамтарсан хяналт, шалгалт хийж, үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхээр ажлын хэсэг байгуулжээ.

3 өдрийн өмнө
 “Их хурд -8″ наадам энэ сарын 20-21 өдөр Хүй долоон худагт болно

Монголын хурдан морины олимп шигшмэл морьдын “Их хурд -8″ наадам энэ сарын 20-21 өдөр Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна.

3 өдрийн өмнө