"Ахмад настны нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих журам"-ыг хүчингүй болголоо

61
2019 оны 4 сарын 262019-04-26
"Ахмад настны нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих журам"-ыг хүчингүй болголоо

 

НИТХ-ын хурлын ээлжит XXIV хуралдаанаар  “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-ыг батлах, зарим тогтоолыг хүчингүй болгох,зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан НИТХ-аас баталсан таван тогтоолыг хүчингүй болгох үндэслэл, төслийг төлөөлөгчдөд танилцуулсан юм. Тухайлбал, НИТХ-аас 1995 онд баталсан 02 дугаар тогтоол,  “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам” ,  “Хог тээврийн тариф батлах тухай журам” 2015 онд баталсан ахмад настны нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих, мөн уг онд баталсан “Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журмыг батлах” журмын тогтоолыг хүчингүй болгуулахаар тусгажээ.  Ахмад настны нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих журам нь ХНХЯ-ны эрхлэх асуудалын хүрээнд шилжсэн учир тогтоолыг хүчингүй болгосон юм. Ингээд дөрвөн тогтоолыг хүчингүй болголоо. Харин “Хог тээврийн тариф батлах тухай журам”-ыг  сайтар судлах шаардлагатай гэж үзээд 12 сар хүртэл хойшлуулав.

Санал болгох

Ч.Хүрэлбаатар ₮3.8 их наядын алдагдалтай төсвийн тодотголын төслийг өргөн барьжээ

Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд дурдсанаар нийт 67.2 их наяд төгрөгийн хөрөнгө, 33.2 их наяд төгрөгийн өр төлбөр байна

5 цагийн өмнө
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2020.08.14) “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай”  болон “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

5 цагийн өмнө
Хятад иргэнтэй гэр бүл болсон монгол иргэд тус улс руу буцах хүсэлтээ ГХЯ-д гаргажээ

БНХАУ-д зорчих хүсэлт гаргасан Монгол Улсын 170 гаруй иргэний хүсэлтийг Гадаад харилцааны яам хүлээн авчээ.

11 цагийн өмнө
Саудын Арабаас зургаан иргэнээ авчрахад дэмжлэг хүслээ

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван эх орондоо ирэх хүсэлт гаргасан Саудын Араб-д байгаа зургаан монгол хүнийг авчрахад шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

12 цагийн өмнө