Л.Оюун-Эрдэнэ: Хоолны хордлого гээд эмчлүүлж байсан ч хөлөнд нөлөөлсөн

6.0 мянга
7
1 сарын өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Хоолны хордлого гээд эмчлүүлж байсан ч хөлөнд нөлөөлсөн

 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хордлогонд орж, БНСУ руу эмчилгээнд явсан гэх мэдээлэл гарсан билээ. Тэрбээр БНСУ-д мэс засал хийлгээд ирсэн бөгөөд өнөөдөр Хуульзүйн байнгын хорооны хуралд доголсон байдалтай оролцсон юм.

Түүнээс энэ талаар тодруулахад "Хоолны хордлого гээд эмчлүүлж байсан ч тэр нь хөлөнд нөлөөлсөн. Идээт үрэвсэл болсныг мэдэлгүй цаг алдсан. Солонгост яаралтай жижиг мэс засалд орсон. Эрүүл мэнддээ анхаараагүйгээс дөрөв хоногийн ажлаа алдлаа. Өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч чадаагүйгээс болж ийм байдал үүсгэсэндээ уучлалт гуйж байна" гэжээ.

Санал болгох

АТГ-аас 8 хэргийг  прокурорт шилжүүлжээ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны 5 дугаар сард гэмт хэргийн шинжтэй 89 гомдол, мэдээлэл хянан үзсэнээс 22 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоо 43 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 51.7 хувьтай байна.

3 өдрийн өмнө
Н.Энхбаяр: Хэнтийд МАН, АН луйвраар л ялна

МАХН дарга Н.Энхбаярыгаа Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр шийдвэрлэв.

3 өдрийн өмнө