Баян-Өлгийд тарваган тахал илэрсэн тул зорчихгүй байхыг анхааруулав

3.1 мянга
4 сарын өмнө
Баян-Өлгийд тарваган тахал илэрсэн тул зорчихгүй байхыг анхааруулав

Баян-Өлгий аймагт тарваган тахлын шинж тэмдэг илэрч, өвчилсөн болон нас барсан хүмүүсийн зорчиж явсан Цагааннуур-Улаанбайшинт чиглэлд урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/160 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 12.2.1 дэх заалтыг үндэслэн аймгийн Онцгой комиссын шийдвэрээр тодорхойгүй хугацаагаар аймгаас орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, хорио цээрийн дэглэм тогтоон, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхгүй байхаар хориглосон шийдвэр гаргасан байна!!!

Иймд хорио цээрийн дэглэм тогтоосон тус чиглэлд зорчихгүй байхыг Автотээврийн үндэсний төвөөс анхааруулж байна.

Тус аймагт гарсан тарваган тахал өвчний улмаас нэг гэр бүлийн хоёр хүн нас барсан гэх мэдээлэл байна.

Санал болгох

Булган аймагт сүрьеэгийн 30 ортой эмнэлэг ашиглалтад орно

Булган  аймагт халдварт сүрьеэгийн 30 ортой эмнэлэг ашиглалтанд ороход бэлэн болоод байна. Мөн ЭМЯ болон АХБанкны санхүүжилтээр  43 сая төгрөгний эмнэлгийн тоног төхөөрөмж болох өвчтөний амин үзүүлэлт хянах монитор, амьсгалын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, утлагын аппарат, дуслын болон тариурын шахуургын аппараттай болжээ.

1 өдрийн өмнө
Лүн сум орчимд Туул гол үерийн аюултай түвшинг 40 см даван үерлэжээ

Он гарсаар улсын хэмжээнд 13 аймгийн 37 сум, нийслэлийн зургаан дүүрэгт усны ослын нийт 76 тохиолдол бүртгэгдэж, 69 хүн амь насаа алджээ.Үүний 60 нь том хүн, ес нь хүүхэд байгаа юм.

2 өдрийн өмнө
Цаатны өв соёлыг гайхуулсан 2000 цааны баяр боллоо

Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Цаатны наадам - 2000 цааны баярыг Хөвсгөл аймгийн Цагаан нуур суманд зохион байгууллаа.  Тус наадам нь цаатан иргэдийн ёс заншил, соёл уламжлалыг олон нийтэд хүргэх, цаа бугын аж ахуйг хөгжүүлэх зорилготой юм.

3 өдрийн өмнө