Ерөнхийлөгч Х.Баттулга 15 мянга гаруй ОДОН МЕДАЛЬ захиалжээ

4
2019 оны 5 сарын 22019-05-02
Ерөнхийлөгч Х.Баттулга 15 мянга гаруй ОДОН МЕДАЛЬ захиалжээ

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдсоноосоо хойш Төрийн шагналд 773.9 сая төгрөг зарцуулжээ.

Ерөнхийлөгчийн ШИЛЭН ДАНС-ны мэдээллээс үзвэл:

2019 оны эхний улирал: 171.6 сая төгрөг,

2018 онд: 303 сая,

2017 оны 7-12 сард: 299.3 сая төгрөгийг тус тус төрийн одон медаль захиалах, үнэмлэх хэвлүүлэх, үнэмлэхний хавтас, одон медалийн хайрцаг, шагналын мөнгө зэрэгт зарцуулсан байна.


Дээрх зардлыг задалж үзвэл:

Одон медаль: 650.4 сая

Медалийн хайрцаг: 42.4 сая

Одон медалийн үнэмлэх: 24.6 сая

Бай, шагнал: 56.5 сая төгрөг тус тус зарцуулсан байна.

9df7f8f7-1665-4e78-9de1-d46ed8167c7c,Баттулга одон медаль 2.JPG.jpg


Ерөнхийлөгч Х.Баттулга томилогдсноосоо хойш 20 сарын дотор:

Одон медальд зарцуулсан дээрх төсвөөр 21 мянган ширхэг ГАВЬЯАТ цолны тэмдэг захиалж болно. (Гавьяат цолны тэмдэг 30 мянган төгрөгөөр захиалдаг)

Харин одон медалийн хайрцганд зарцуулсан 42.4 сая төгрөгөөр 15 мянга орчим хайрцаг захиалсан гэсэн үг./2800 төгрөгөөр захиалдаг/

Жич: Одон медаль захиалсан ч бүгдийг нь олгосон гэсэн үг биш. Ерөнхийлөгчийн тамгын газар зарим захиалсан одонгоо нөөцөнд хадгалдаг.

Дашрамд дурьдахад, Ерөнхийлөгч 2017 оны 7-10 сард буюу гурван сарын дотор 5700 ширхэг одон медаль захиалж байсныг бид бүхэн баримттайгаар мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ тоо өдгөө 15 мянга хол давсан нь дээрх зардлаас тодорхой харагдаж байна.

Санал болгох: "Ерөнхийлөгч Х.Баттулга 3 сарын хугацаанд 5700 гаруй одон медаль захиалжээ"

Санал болгох

Ч.Хүрэлбаатар ₮3.8 их наядын алдагдалтай төсвийн тодотголын төслийг өргөн барьжээ

Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд дурдсанаар нийт 67.2 их наяд төгрөгийн хөрөнгө, 33.2 их наяд төгрөгийн өр төлбөр байна

2 цагийн өмнө
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2020.08.14) “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай”  болон “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

3 цагийн өмнө
Хятад иргэнтэй гэр бүл болсон монгол иргэд тус улс руу буцах хүсэлтээ ГХЯ-д гаргажээ

БНХАУ-д зорчих хүсэлт гаргасан Монгол Улсын 170 гаруй иргэний хүсэлтийг Гадаад харилцааны яам хүлээн авчээ.

8 цагийн өмнө
Саудын Арабаас зургаан иргэнээ авчрахад дэмжлэг хүслээ

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван эх орондоо ирэх хүсэлт гаргасан Саудын Араб-д байгаа зургаан монгол хүнийг авчрахад шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

10 цагийн өмнө