С.Жавхлан: Тулгын гурван чулуу болж Монголд үнэний галыг бадраахын тулд ШИНЭ эвсэлд нэгдлээ

8.0 мянга
11
5 сарын өмнө
С.Жавхлан: Тулгын гурван чулуу болж Монголд үнэний галыг бадраахын тулд ШИНЭ эвсэлд нэгдлээ

УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын байгуулсан ШИНЭ эсвэл намд УИХ-*ын гишүүн С.Жавхлан нэгдэж буйгаа зарлалаа.

Энэ талаар С.Жавхлан "Ганц мод гал болдоггүй. Ганц хүн айл болдоггүй гэж. Энэ ганцаардлыг маш хүчтэй амслаа. Улс төрд ганцаардал бол хэцүү зүйл байдаг юм билээ.

Нэг талдаа нийгмийн захиалга. Нөгөө талдаа энэ хоёр эрхэм гишүүн надад удаа дараа санал тавьсны дагуу удаан бодож тунгааж, судалсны эцэст энэ хоёр гишүүнтэйгээ нэмэгдээд, нэг хоёрын гурваа гэдэг шиг тулгын гурван чулуу болж, Монголд үнэний галыг бадраая гэж зориг шулуудаж, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл буюу ШИНЭ эвсэлд нэгдлээ. Цаашдаа мундаг олон ажил хийгдэнэ гэдгийг батлан хэлье" гэсэн юм.

Ж.Батзандан: Манан дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл

Санал болгох