Тарваганы хүн мах, бөөр, цөс түүхийгээр нь залгиснаас болж нас баржээ

5.5 зуу
22 өдрийн өмнө
Тарваганы хүн мах, бөөр, цөс түүхийгээр нь залгиснаас болж нас баржээ

Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд нэг гэр бүлийн хоёр хүн ар араасаа буюу гурав хоногийн зайтай нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Эхнэр нөхөр хоёр тарваганы хүн мах, бөөр, цөс түүхийгээр нь залгисан бөгөөд лабораторийн шинжилгээгээр тарваган тахал мөн болох нь батлагдаад байна. Талийгаач гэр бүл нь 0-12 насны дөрвөн хүүхэдтэй байжээ.  

Тарваган тахал өвчний үед илрэх шинж тэмдэг

ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ:
· Гэнэт өндөр халуурах
· Толгой хүчтэй өвдөх, эргэх, дотор муухайрах, бөөлжих
· Тайван бус болох, нойргүйдэх
· Арьс салстаар халдвар авсан үед булчирхай томорч хүчтэй эмзэглэх

АМЬСГАЛЫН ЗАМААР ХАЛДВАР АВСАН ТОХИОЛДОЛД:
· Гэнэт өндөр халуурч цээжээр өвдөх
· Ханиалгах, цустай цэр гаргах
· Амьсгаадах

ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЗАМААР ХАЛДВАР АВСАН ҮЕД:
· Суулгах
· Заримдаа цусаар суулгах шинжүүд илэрнэ 
· Халуурах
· Чичрэх
· Жихүүдэс хүрэх
· Булчингаар өвдөх
· Дотор муухайрах
· Ухаан балартах хоолой болон толгой өвдөх
· Өвөрмөц бус шинжээр илэрнэ.

ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?
1. Тарваганы түүхий мах, эд эрхтэн хот суурин газарт оруулахгүй, эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх
2. Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх
3. Олноор үхсэн мэрэгч амьтад болон тарвагатай таарвал гар хүрэлгүй мэргэжлийн байгууллагад яаралтай мэдэгдэх
4. Тарвага агнахыг хуулиар хориглосон тул тарвага агнахгүй байх!!!
5. Хэрэв та тарваган тахлын эрсдэлд өртсөн, эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах

Санал болгох