Гавьяат геологич Д.Гарамжав агсанд зориулж хүндэтгэлийн гэрэлт хөшөө босголоо

3.0 мянга
1 сарын өмнө
Гавьяат геологич Д.Гарамжав агсанд зориулж хүндэтгэлийн гэрэлт хөшөө босголоо

Олон улсын нөлөө бүхий геологичидтой хамтран Оюу толгойн уурхайг нээсэн, аж үйлдвэрийн гавьяат ажилтан, нэрт геологич Дондогийн Гарамжав агсны дурсгалыг хүндэтгэн "Оюутолгой" компанийн ил уурхайг түүний нэрэмжит болгожээ. Амьдралынхаа хэдэн арван жилийг Оюу толгойн бүлэг ордыг судлан шинжлэхэд зориулсан гавьяат геологичоо хүндэтгэн "Оюутолгой" компанийн ТУЗ-ийн шийдвэрээр ийнхүү ил уурхайгаа түүний алдраар нэрлэж, гэрэлт хөшөөг нь босгосон байна.  

Оюутолгойн ил уурхайг Д.Гарамжав агсны нэрэмжит болгожээ

“Оюу толгой” ХХК- ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх: “Африкийн цөл, Чилийн нурууд, Умард Канадын мөсөн туйлд алт, зэс, очир эрдэнийн орд нээсэн дэлхийд цуутай геологичидтой мөр зэрэгцэн олон улсын нэр хүндтэй Тайер Линдслейгийн нэрэмжит шагнал хүртсэн Д.Гарамжав агсан бээр Монголыг дэлхийн геологи, уур уурхайн ертөнцөд алтаар дархалсан гавьяатай. Учир нь тэрбээр Оюу толгойн түлхүүрийг олж улс үндэстэндээ атгуулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Эрдэмт, авьяас билигт, хөдөлмөрч, нөхөрсөг, эгэл даруу энэ хүмүүний үйл хэргийг оюутолгойчууд эгнэгт үргэлжлүүлнэ” хэмээн дурсан өгүүлэв.

Оюутолгойн ил уурхайг Д.Гарамжав агсны нэрэмжит болгожээ

Оюутолгойн ил уурхайг Д.Гарамжав агсны нэрэмжит болгожээ

Санал болгох