Д.Энхсайхан:Уулнаас мод авчирч Улаанбаатарт “булшилдаг”ажлаа зогсоо

1.9 мянга
22
19 өдрийн өмнө
Д.Энхсайхан:Уулнаас мод авчирч Улаанбаатарт “булшилдаг”ажлаа зогсоо

 

Уулнаас авчирч суулгасан моднууд үхэж байгаа талаар байгаль орчны мэргэжилтнүүд мэдээлж байна.

Улаанбаатар нэгтгэлийн дарга асан Д.Энхсайхан“2012-2016 онд миний бие Нийслэлийн хот тохижилтын газрын даргаар ажиллаж байсан. Тэр үед уулнаас нар мод авчирч суулгахын эсрэг байр суурьтай байсан. Одоо ч энэ байр сууриндаа үнэнч байгаа. 2009 онд Энхтайвны өргөн чөлөө орчим уулнаас 1000 гаруй нарс мод авчирч суулгасан байдаг. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тэдгээр моднууд нь ургах боломжгүй гэсэн дүгнэлт гарч нийтийн эзэмшлийн зам талбайгаас зайлуулж байсан түүх бий. 2012-2016 оны хооронд ажиллаж байхдаа навчит болон гоёлын бут сөөгийг тарьж байсан. Эдгээр моднууд арчилгаа, суулгах өртөг бага шаарддаг. Хурдан хугацаанд ургадаг, цаг уурын эрс тэс уур амьсгалд тохиромжтой моднууд байсан. Олон улсад нарс модыг үржүүлгийн компани үржүүлээд, бойжуулах талбайд ургуулж дараа нь нийтийн эзэмшлийн зам талбайд суулгадаг. Уулнаас мод авчирч суулгахыг эрсдэлтэйд тооцдог. Тиймээс Улаанбаатар хотод  уулнаас мод авчирч “булшилдаг” ажлаа зогсоо. Мөн тарих, суулгах модыг зөв сонгох хэрэгтэй байна. 

Мөн Улаанбаатар хотыг зүлэгжүүлэх асуудал орхигдож байна. 2015 онд яармагийн зам дагуу битүү ногоон зүлэг байсан. Одоо улаан шороо эргэж байна. Жишээ нь хайлаас, хуайс, агч, буйлс гэх мэт хэдэн зуун модны сонголт байсаар байхад яагаад ургахгүй байх эрсдэл өндөртэй модыг сонгож тариад байгаа юм бэ. Энд хэний эрх ашиг нөлөөлж байна гэдэг асуудал бий. 2016 онд тарьсан 380, 2017 онд тарьсан 1972 нарсыг суулгах ажлыг гүйцэтгэхэд 893.8 сая төгрөг зарцуулсан. Нэг мод 380 мянган төгрөгийн үнэтэй. Угтаа жилд тэрбум гаруй төгрөгийг энэ ажилд зарцуулж байгаа нь төсвийн мөнгийг ургаа модыг үхүүлэх ажилд зориулж байгаагаас ялгаа алга.” гэлээ.

Тэдний мэдээлж байгаагаар Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэл суулгасан 143 нарс мод амьдрах чадваргүй болжээ. “Монголын цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо”- ны 2016 оны мониторингийн тайланд Занабазарын гудамжинд 2011 онд 303 нарс мод суулгасан. Үүнээс 11 амьд, 23 доройтсон, үлдсэн нь үхсэн гэж мэдээлсэн байна. Харин 2009 онд Энхтайвны өргөн чөлөөнд 500 нарс тарьсан нь бүгд үхсэн гэж дурдсан байна.

Санал болгох

АТГ-аас 8 хэргийг  прокурорт шилжүүлжээ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны 5 дугаар сард гэмт хэргийн шинжтэй 89 гомдол, мэдээлэл хянан үзсэнээс 22 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоо 43 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 51.7 хувьтай байна.

3 өдрийн өмнө
Н.Энхбаяр: Хэнтийд МАН, АН луйвраар л ялна

МАХН дарга Н.Энхбаярыгаа Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр шийдвэрлэв.

3 өдрийн өмнө