С.Амарсайхан: Уулын модыг булгалж хотод ургуулна гээд булшилдаг байдлаа одоо зогсоо

2.2 мянга
4 сарын өмнө
С.Амарсайхан: Уулын модыг булгалж хотод ургуулна гээд булшилдаг байдлаа одоо зогсоо

Тун удахгүй бүх нийтээр мод тарих өдөр болох гэж байна. Нийслэлийн өнгө үзэмжийг сайжруулж, мод тарих нэрийдлээр уулнаас мод авчирч тарьдгийг сүүлийн үед эсэргүүцэх ханадлага бий болсон. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан "Уулын модыг булгалж хотод ургуулна гээд булшилдаг байдлаа одоо зогсоо. Тэр зардлаараа зүлэгжүүлэлт, цэцэрлэгжүүлэлтийн ажил хий. Өдөр бүр гудамж, зам талбайг зориулалтын усалгааны машинаар услаж, чийгжүүлж байх ажил яагаад хийгдэхгүй байна вэ. Хариуцсан ажилдаа эзэн болж чадахгүй байгаа албан тушаалтнууд халагдах өргөдлөө өгөөд ажлаа чөлөөлж өг. Нийслэлчүүдийн ажил амьдралтай холбоотой асуудлуудыг бид хийж чаддаг хүмүүсийг сонгон шалгаруулж авч ажил эрхлүүлнэ" хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан болон орлогч дарга нарын хурлын үеэр хэлжээ.

Санал болгох

Амралтын өдрүүдэд автомашиныг дугаарын тэгш сондгойгоор ангилан хөдөлдөөнд оролцуулна

2019-2020 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор наймдугаар сарын 24, 25, 31, есдүгээр сарын 01-ний амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах Нийслэлийн Засаг даргын захирамж өнөөдөр гарлаа. 

2 өдрийн өмнө
Хотын Захирагч С.Амарсайхан Монголын Барилгын үндэсний Ассоциацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд  өнөөдөр Монголын Барилгын үндэсний Ассоциацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.

2 өдрийн өмнө
Зөөврийн хяналтын цэг байгуулснаар гэмт хэрэг 50 хувиар буурчээ

Сонгинохайрхан дүүрэгт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, оршин суугчдын аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор цагдаагийн байнгын хяналт тавьж ажиллах “Зөөврийн хяналтын цэг” байгуулжээ.

3 өдрийн өмнө