“Инновацийн 7 хоног- 2019” эхэллээ

2019 оны 5 сарын 62019-05-06
“Инновацийн 7 хоног- 2019”  эхэллээ

 

Инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, инновацийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Инновацийн 7 хоног-2019” арга хэмжээг 2019 оны 5 дугаар сарын 6-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.Энэ жилийн тухайд “Хамтын инноваци” уриатайгаар БСШУСЯ, ҮХГ, Нийслэлийн шинжлэх ухаан,үйлдвэрлэл, инновацийн газар, Оюуны өмчийн газар, ШУТС, ШУА, ШУТИС, СУИС, ХААИС, БХИС, МУИС, АШУҮИС, МУБИС, МҮХАҮТ, Монголын залуу эрдэмтдийн холбоо ТББ,   Монголын хамтын оффисын холбоо ТББ зэрэг байгууллагууд  хамтран зохион байгуулах юм.  

“Инновацийн 7 хоног- 2019” арга хэмжээг өнөөдөр нээж, оролцогч талууд Хэвлэлийн бага хурлаар дамжуулан мэдээлэл өглөө. Инновацийн үйл ажиллагаа, хууль, эрх зүй, төрийн бодлого, төр, хувийн хэвшил, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын  шинжлэх ухаан, технологи, инновацийн хамтын ажиллагаа, түншлэлийн боломжууд нээх, олон нийтэд инновацийн бүтээгдэхүүнийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой болохыг энэ үеэр онцлон тэмдгэллээ.

Санал болгох

Ганцаардалтай тэмцэхэд ашигладаг хиймэл оюун ухаант технологи

Швед, Их Британи зэрэг орнуудад ганцаардалтай тэмцэхэд хиймэл оюун ухаант Google Home дуут технологийг ашиглаж байна. Английн Борнмут дахь өндөр настны асрамжийн газрын ахмад настан Жон Виндуард саяхан хиймэл оюун ухааны дуут технологи ганцаардлыг даван туулахад туслах эсэхийг судлах зорилготой хагас жилийн эрдэм шинжилгээний ажилд хамрагдсан юм.

6 өдрийн өмнө
Мэдээллийн технологийн компаниуд УОК-т хамтран ажиллах санал тавилаа

Тус компаниуд Төрийн Үйлчилгээний ТҮЦ машин, Хуулийн чиг үүргийн систем,  Албан хэрэг хөтлөлтийн систем,  архивын систем,  смарт карт, тог.мн  гэх мэт олон ажлыг амжилттай  хийсэн туршлагатай юм.

12 өдрийн өмнө
МУБИС-ийн оюутнууд G-mobile-ийн дугаар үнэгүй авч, датагаа 50 хувь хямдруулж хэрэглэнэ

МУБИС-ийн Мэдээллийн технологийн албаны зохион байгуулж буй үйл ажиллагааны хүрээнд “G-Mobile” ХХК-тай хамтран “МУБИС ОЮУТАН БАГЦ”-ыг МУБИС-ийн бүх оюутанд үнэ төлбөргүйгээр нэвтрүүлж байна.

1 сарын өмнө
Коронавирусийн эсрэг вакцин турших трансген хулгана гаргаж авчээ

Туршилтаар гаргасан хулгана нь вакцин, эмийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Судалгаанаас харахад коронавирус нь хүний ангиотензин хувиргах фермент-2 (ACE2) -оор хүний биед нэвтрэн ордог байна. Хүний ACE2 уургийг хулганы ACE2 уурагтай харьцуулахад бүтцийн хувьд ялгаатай учир коронавирус нь хулганы эдэд тропизмын шинж чанар бага тул хулганад халдварлуулах нь үр дүнгүй байдаг. Иймээс шинэ коронавирусийн халдварыг судлахад ердийн лабораторийн хулганыг ашиглах нь оновчтой биш юм.

1 сарын өмнө