УХЗАА: Өнгөрсөн жил хотод 349 мянган мод, бут тарьснаас 99 хувь нь ургаж байгаа

9.4 зуу
5
4 сарын өмнө
УХЗАА: Өнгөрсөн жил хотод 349 мянган мод, бут тарьснаас 99 хувь нь ургаж байгаа

 

Уулнаас авчирч суулгасан нарс моднууд үхэж байгаа талаарх хэвлэлийн хуралтай холбогдуулан Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас хариу тайлбар өглөө.

Нийслэлийн захирагчийн ажлын албаны хот, тохижилт ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.СүхбатУлаанбаатар нэгтгэлийн дарга асан Д.Энхсайхан хэвлэлийн хуралдаа хэлсэн асуудлуудад тайлбар өгье. Улаанбаатар хотын уур амьсгалд тохируулж шилмүүст биш навчит мод тарих ёстой гэж ярилаа. Монгол орны ойн сангийн 70 гаруй хувь нь шилмүүст мод байдаг. Тиймээс манай улсын уур амьсгалд хамгийн тохирсон мод бол шилмүүст мод. Улаанбаатар хотод ургаж байгаа нийт мод, бутны 60 хувь нь улиас, хайлаас, шар хуайс гэдэг гурван төрлийн мод байдаг. ШУА-ийн сорилын биологийн хүрээлэнгээс Улаанбаатар хотын хаана нь ямар мод, бут тарих тухай судалгаа өгдөг. Улаанбаатар хотод ургах боломжтой 40 гаруй зүйлийн мод, бутны судалгаа бий. Тиймээс ямар ч судалгааггүй хийж байга ажил биш.

Өнгөрсөн жил 22 төрлийн 349 мянган мод тарьсан. Эдний 10 хувь нь л нарс мод байсан. Нийт төсвөөр нарс мод тарьсан юм биш. Яармагийн зам дагуу зүлэгжүүлэх асуудал хоёр жилийн хугацаанд тодорхой шалтгааны улмаас орхигдсон. Гэхдээ арчилгааг Хот тохинуулалтын газар хариуцдаг. Уулнаас том мод авчирч тарьсан нь 20 хувьтай ургаж байгаа талаар бас ярилаа. Модыг 5 настайд нь тарьж болдог. 50 настайд нь тарьж болохгүй гэсэн асуудал байхгүй. Тухайн модыг уулнаас, мод үржүүлгийн газраас шилжүүлэн суулгаж байгаа хүмүүсийн чадвар, мэдлэгээс хамаарах асуудал. Моднуудыг гялгар уутаар хучсан асуудлын тухайд Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн. Тиймээс амьд организмыг хамгаалахаас өөр аргагүй байсан юм. Энхтайвны өргөн чөлөө, Бага тойрууд 349941 ширхэг гоёлын мод бутыг тарьсан бөгөөд 99 хувь ургаж байгаа. ” гэлээ.

Улаанбаатар хотын ерөнхий технологич Б.Чимэд “ 2016 оноос хойш 8 мянган том нарс модыг уулнаас шилжүүлэн суулгасан. Энэ нарс модыг ойгоос хулгайлж авчраад тариад байдаггүй юм. Бие биетэйгээ хэт ойртож ургах боломжгүй болж байгаа газраас сийрэгжүүлэн авдаг. Тусгай технологиор, хол зам туулан авчирч байгаа тул бүх зардал нийлээд 380 мянган төгрөг мянган төгрөг. Харин бусад ААН-үүд 550-650 мянган төгрөгөөр тарьдаг учраас энэ нь бага тоо гэж болно. Ямар ч ойн инженер уулнаас мод авчирч тарихыг эсэргүүцдэггүй.” гэсэн тайлбар өглөө.

 

Санал болгох