Ш.Раднаасэд: Намайг харлуулах зүйлийг манай намаас ч хийж байна

8
2019 оны 5 сарын 132019-05-13
Ш.Раднаасэд: Намайг харлуулах зүйлийг манай намаас ч хийж байна


УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хэрэг хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр “Хуучин төслөөр гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацааг "гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах өдрийг хүртэл тоолно. Яллагдагчаар татсанаар гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацааг зогсооно" гэж байсан. Харин өөрчилсөн байдлаар гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр гарч, хүчин төгөлдөр болсноор зогсоно гэж заасан. Яагаад ингэж өөрчилсөн бэ гэхээр тухайн үед хүнийг удаан хугацаагаар яллагдагчаар татаад хорьж мөрддөг.

Мөн 2002 оны болон 1986 оны Эрүүгийн хуулинд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэсэн өөрчлөлт байсан юм. 2008 онд үүнийг өөрчилсөнөөс болоод 10000 гаруй хэрэг түдгэлзсэн байгаа. Хэрэг түдгэлзэнгүүт хөөн хэлэлцэх хугацаа зогссонтой холбоотой хэргийн оролцогчдын хэн нэгэн алга болох, оргон зайлах, гадаад дотоодоос авах тайлбар авах мэдүүлэгтэй холбоотойгоор хэргийн сэжигтэн насаараа яллагдагчаар татагдах нөхцөл байдалд орсон. 10000 гаруй хэрэг гэдэг бол үүний цаана хамгийн багадаа 10000 гаруй хүн байна гэсэн үг. Үүнийг хүний эрх талаас нь харж, дээрдүүлэх зорилгоор хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн байдаг.

Мэргэжлийн хяналтын байцаагч нарын хэргийг шүүхээс хэрэгсэхгүй болгосонтой холбоотой хөөн хэлэлцэх хугацааны асуудал их яригдаж байна. Тэдний нэг нь надтай нэг төгсөлтийнх. Надтай төгссөн 130 гаруй хүмүүсийг хэрэг төвөгт орооцолдвол ард нь Раднаасэд байна гэвэл утгагүй. Мөн тэр Аззаяа гэж хүн намайг даргаар очиход л МХЕГ-т ажилладаг байсан. Намайг харлуулах зүйлийг хүний өөрийнгүй хийж байна. Манай намаас ч, нөгөө талаас ч хийж байгаа” хэмээн мэдэгдлээ.

Санал болгох

Ч.Хүрэлбаатар ₮3.8 их наядын алдагдалтай төсвийн тодотголын төслийг өргөн барьжээ

Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд дурдсанаар нийт 67.2 их наяд төгрөгийн хөрөнгө, 33.2 их наяд төгрөгийн өр төлбөр байна

3 цагийн өмнө
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2020.08.14) “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай”  болон “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

4 цагийн өмнө
Хятад иргэнтэй гэр бүл болсон монгол иргэд тус улс руу буцах хүсэлтээ ГХЯ-д гаргажээ

БНХАУ-д зорчих хүсэлт гаргасан Монгол Улсын 170 гаруй иргэний хүсэлтийг Гадаад харилцааны яам хүлээн авчээ.

9 цагийн өмнө
Саудын Арабаас зургаан иргэнээ авчрахад дэмжлэг хүслээ

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван эх орондоо ирэх хүсэлт гаргасан Саудын Араб-д байгаа зургаан монгол хүнийг авчрахад шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

11 цагийн өмнө