“Ховд эко цемент”-ийн үйлдвэр 2020 онд ашиглалтад орно

4.3 зуу
2 сарын өмнө
“Ховд эко цемент”-ийн үйлдвэр 2020 онд ашиглалтад орно

Ховд аймгийн Буянт суманд “Ховд эко цемент“-ийн үйлдвэрийн барилгын ажил өнөөдөр эхэлж байна.

Засгийн газрын 21:100 хөтөлбөрт багтсан энэхүү үйлдвэр нь жилд 300 мянган тн цемент үйлдвэрлэж, баруун бүсийн цементийн хэрэглээг 100 хувь хангахаар төлөвлөж байна.

Өнөөдрийн байдлаар баруун таван аймгийн нэг жилийн цементийн хэрэглээ 220 мянган тн байгаа бөгөөд үнэ нь Улаанбаатарт худалдаалж буй цементийн үнээс хоёр дахин өндөр буюу нэг тн цементийн үнэ 300 орчим мянган төгрөг байгаа юм.

 

Өнөөдөр ажил нь эхэлж буй “Ховд эко цемент”-ийн үйлдвэр ирэх онд ашиглалтад орж, нэг тн цементийг өртгийг 150 мянган орчим төгрөг буюу Улаанбаатар хотын үнэ ханштай дүйцүүлнэ. Үүний үр дүнд баруун аймгуудад орон сууцны нэг ам.метр талбайн үнэ 30-40 хувь хямдарч, 800 орчим мянган төгрөг болж, үнэ нь тогтворжино гэсэн тооцоог барилгачид гаргажээ.

 

“Ховд эко цемент”-ийн үйлдвэрийн барилгын ажилд орон нутгаас 100 гаруй хүн ажиллана. 2020 онд үйлдвэр ашиглалтад ашиглалтад орсноор 250 хүн тогтмол ажлын байртай болно. Зөвхөн тээвэрлэлтээс гэхэд баруун аймгууд жилдээ 43 тэрбум төгрөг хэмнэх тооцоо, судалгаа байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох

Өчигдөр Төв аймагт 4.6 магнитудын газар хөдлөлт болжээ

Өчигдөр буюу долдугаар сарын 18-ны өдөр Улаанбаатарын цагаар 23 цаг 47 минут 27.9 секундэд Төв аймгийн Баянцогт сумаас зүүн урагш 5 км зайд газар хөдлөлт болжээ.

2 өдрийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна

2019 он гарсаар өнөөдрийг хүртэл нийслэл Улаанбаатар хот, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн 43 суманд нийт 90 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар 49593 га ой, 250839 га хээрийн талбай, нийт 300433 га талбай түймэрт өртөж 13 байшин, 3 гэр шатсан байна.

3 өдрийн өмнө
Улаанбаатар-Дарханы замыг 11 дүгээр сар хүртэл хаана

“Улаанбаатар-Дархан” чиглэлийн 204 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажил эхэлж байгаатай холбогдуулан энэ долоо хоногоос /2019.07.15/ эхлэн уг авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаана.

5 өдрийн өмнө
Баян-Өлгий аймгийн хоёр иргэн тарваган тахлаар өвчлөөгүй нь тогтоогджээ

Баян-Өлгий аймагт хоёр иргэн тарваган тахал өвчнөөр өвчилсөн байж болзошгүй мэдээлэл гарсан. Тэдгээр иргэдээс авсан шинжилгээний хариугаар тарваган тахал биш болохыг тогтоожээ.

11 өдрийн өмнө