Хэрэв тэр ялсан бол

2.5 мянга
4 сарын өмнө
Хэрэв тэр ялсан бол

 

Хэрвээ дэлхийн 2-р дайнд Гитлер тэргүүтэй нацистууд ялсан бол өдгөө дэлхийн дэг журам, газрын зураг, хүчний тэнцвэр, шинжлэх ухаан одоогийнхоос хэр өөр байх байсан бол? 

Тэнхлэгийн гүрнүүд дэлхийн 2-р дайныг эхлүүлэхийн өмнө дэлхийг хэрхэн хуваах, эзэгнэх төлөвлөгөөгөө аль хэдийн боловсруулсан байсан гэж үздэг. Жишээ нь Япончууд дайнд орсон гол шалтгаан бол Зүүн Азийг бүхэлд нь эзэмших явдал байсан. Иймд тэнхлэгийн улсууд ялалт байгуулсан бол Зүүн Ази тэр чигтээ Япончуудын мэдэлд хөгжих байсан гэж үздэг. Мөн дэлхийн бөмбөрцгийн зүүн хэсгийн 70-р уртрагаар Ази болон Ари үндэстнүүдийн хилийг тогтоож, дэлхийг 2 хувааж захирах байв. Энэ мэтээр түүхчид нацистууд ялсан бол дэлхий ямар болох байсан талаар олон таамаглал дэшүүлдэг. Олон ч жил маргалдсан. 

Гэхдээ хамгийн тодорхой  зүйл бол нацистууд ялсан бол еврей үндэстэн арчигдах байсан. Гетлерийн анхны хайр Stefanie Rabatsch хэмээх еврей охин байсан мөн гэр бүлийн эмч нь еврей хүн байсан ч гэдэг. Юутай ч хэдхэн жилийн дотор германы эрх мэдлийн оргилд хүрэхдээ тэрээр еврей үндэстнийг үзэн ядагч болсон. Нобелийн энхтайвны шагналт “Шөнө” хэмээх намтарчилсан бүтээлд еврейчүүд хэрхэн гэрээсээ туугдаж төрөлх хот нь эзгүйрч, өлгийтэй хүүхдүүд, ажил хийх чадваргүй болсон хэнийг ч шатаах зууханд хийж байсан талаар бичсэн байдаг. Мөн Einsatzgruppen буюу SS-ийн офицерууд 1941 онд Vinnytsia хотыг түрэмгийлж 28.000 орчим еврей хүнийг хороосон. Хотын сүүлчийн еврейг буудахын өмнөх гэрэл зураг ч бий. Ингээд дайны үед 6 сая  еврей хүн үхэж, тус үндэстэн арчигдахын наагуур өнгөрчээ.

Тэгвэл хэрвээ нацистууд ялж еврейчүүд арчигдсан бол шинжлэх ухаан өнөөгийн хэмжээнд хөгжихгүй байсан гэж таамаглаж болох юм.

Учир нь XIX зуунаас дэлхийн шинжлэх ухаанд бодит хувь нэмэр оруулсан нэрт 500 эрдэмтний 316 нь, техник технологийн салбарт томоохон нээлт хийж шинэ төрлийн нисэх онгоц, сансрын техник, анагаах ухааны шинэ техник хэрэгсэл зэрэг хүн төрөлхтний хөгжилд түлхэц өгсөн шинэ бүтээл туурвисан 500 зохион бүтээгчийн 281 нь еврей үндэстэн байна. Астрофизикч Амбарцумян, хөгжмийн зохиолч Хачатурян зэрэг армян, азербайжан гэгддэг нэрт хүмүүсийн уг гарал нь еврей юм. Ер нь Нобелийн шагнал хүртэгсдийн түүхийг сөхөөд үзэхэд, тэдэн дунд эзлэх еврейчүүдийн хувийн жин бусад үндэстнийхээ хамаагүй илүү аж. Эзлэх хувь 24,1% бөгөөд цаашид өсөхөөр байна. Өдгөө яагаад еврейчүүд Нобелийн шагнал хүртээд байгааг судалж, тэднийг ухаантай хүмүүс хэмээн хүлээн зөвшөөрч эхлээд байгаа. Гитлер ч хүлээн зөвшөөрсөн байж магадгүй юм.

Учир нь Гитлер "Арий үндэстнээс илүү оюун ухаан, чадвартай үндэстэн байхгүй, байх ёсгүй" гэсэн баримтлалтай байсан. Тиймээс оюуны чадамж,тэсвэр тэвчээрийн хувьд арий үндэстнээс еврей үндэстэн илүү байсан учир дэлхийн II дайны үед тэднийг хоморголон устгаж байсан гэж үздэг таамаг хамгийн үндэслэлтэй юм.

Тэгэхээр нацистууд ялсан бол шинжлэх ухааны хөгжил хэдэн жилээр хоцорч, арий үндэстнийг үндэстний дээд байлгахын төлөө дараагийн үндэстэн төрлөөр устгах гэмт хэрэгт өртөх байсан гэж үзэж болох юм.

 

 

 

Санал болгох

"Аргалах" сэтгэлгээ

11 өдрийн өмнө
Гахайн махан "бөмбөг"

Хятад Америкийн худалдааны дайнаас үүдсэн маш том асуудлын нэг нь Хятадад гахайн махны үнэ урьд өмнө байгаагүй огцом нэмэгдэж байгаа явдал юм.

25 өдрийн өмнө
До. Болдхуягийн “Монгол хэл” шүлгийн шүүмж, задлал

Уг нь хэрвээ уншигч нар боловсролтой, шүүмжлэгч нар гярхай бол тэр сүүлчийн бадгийн санааг заавал До. Болдхуяг биш, өөр хүн хэлэх учиртай юм

2 сарын өмнө