"Улстөрчдийн гарын бэлэг" үзэсгэлэн нээгдлээ

3.0 мянга
3 сарын өмнө
"Улстөрчдийн гарын бэлэг" үзэсгэлэн нээгдлээ

 

Нийгэм Улс төрийн Боловсролын Төв, МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн оюутнууд хамтран "Улстөрчдийн гарын бэлэг" үзэсгэлэнг МУИС-ийн хичээлийн II байранд өнөөдөр нээлээ.

Тус үзэсгэлэнг Улс төр судлалын тэнхимийн гуравдугаар курсийн оюутнууд хичээлийнхээ хүрээнд гаргаж байгаа. Үзэсгэлэнгийн гол зорилго  хариуцлагатай сонгогчдыг бэлтгэхэд анхаарах цаг болсон гэдгийг хүмүүст ойлголуулах явдал юм. Нийт 100 гаруй гарын бэлгийг дэлгэжээ. Иргэд үзэсгэлэнг үзэж сонирхохоос гадна өөрт буй улстөрчдийн гарын бэлгүүдийг үзэсгэлэнд тавих боломжтой юм.

Одоогоор дэлгэгдээд буй бэлгийн үзэсгэлэнд шанага, цаг, аяга, халуун сав, гурил, будаа гээд сонгогч олныг хуурах гэж оролддог олон сонирхолтой бараа, бүтээгдэхүүнүүдийг жагсаажээ.

Санал болгох

Украйнд суугаа Өргөмжит консулыг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсаас Украйнд суугаа Өргөмжит консул Эдуард Рубаныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Украйн хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.

1 өдрийн өмнө
Вьетнам улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Доан Тхи Хыөнийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

1 өдрийн өмнө
Тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан компаниудын үйл ажиллагааг зогсоосоор байна

Засгийн газрын өнгөрсөн хуралдаанаар 19 аж ахуй нэгжийн 23 уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах тогтоол гаргасан. Тэгвэл тус тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хариуцаж ажлын хэсгүүд байгуулжээ.

2 өдрийн өмнө