С.Зориг агсны хэргийг шалгах түр хороо хаалттай хуралдаж байна

1.9 мянга
1
3 сарын өмнө
С.Зориг агсны хэргийг шалгах түр хороо хаалттай хуралдаж байна

 

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хороо өнөөдөр хуралдаж байна.

Хуралдаан 14 цаг 53 минутад 57.1 хувийн ирцтэй эхэлж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын өмгөөлөгч нараас мэдээлэл сонсох,  Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн шийдвэрийг хэлэлцэхээр тогтлоо.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүнд дээрх хэргийн хүрээнд явагдсан гүйцэтгэх ажиллагааны талаарх 70 минутын видео бичлэгийг үзүүлсэн гэдгийг хэлээд “Түр хорооны гишүүдэд холбогдох мэдээ, мэдээллийг танилцуулах шаардлагатай. Иймд Тагнуулын ерөнхий газарт тэрхүү мэдээллийг Түр хорооны гишүүдэд танилцуулах хүсэлтийг хүргүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байна” гэв. Түр хорооны үйл ажиллагааг шуурхай явуулах, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөх явцад 2013 оноос хойших гүйцэтгэх ажиллагааны зардлын тайлантай Түр хорооны гишүүд танилцах шаардлагатай гэдэг саналыг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гаргав. 

Ингээд УИХ-ын гишүүн Л.Болд өнөөдрийн хэлэлцэх асуудалтай холбогдуулан хуралдааныг хаалттай горимд шилжүүлэх санал гаргалаа. Уг саналыг Түр хорооны дарга Ж.Батзандан хүлээн авч, өнөөдрийн хуралдааныг хаалттай горимд шилжүүлээ.

Санал болгох

Украйнд суугаа Өргөмжит консулыг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсаас Украйнд суугаа Өргөмжит консул Эдуард Рубаныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Украйн хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.

1 өдрийн өмнө
Вьетнам улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Доан Тхи Хыөнийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

1 өдрийн өмнө
Тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан компаниудын үйл ажиллагааг зогсоосоор байна

Засгийн газрын өнгөрсөн хуралдаанаар 19 аж ахуй нэгжийн 23 уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах тогтоол гаргасан. Тэгвэл тус тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хариуцаж ажлын хэсгүүд байгуулжээ.

1 өдрийн өмнө