Ерөнхий сайд Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзав

8.8 зуу
3 сарын өмнө
 Ерөнхий сайд Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзаж, Засгийн газраас явуулж буй бодлого, гаргасан шийдвэрийн талаар танилцуулав.  Жилийн өмнө Говь-Алтай аймгийн иргэд аймгийн хэмжээнд тулгамдаж буй 15 асуудлыг дэвшүүлснийг Засгийн газар, УИХ-ын түвшинд шийдвэрлэх арга хэмжээ авч ажилласнаа Ерөнхий сайд мэдэгдэв. Тухайлбал Эмнэлэг, сургууль, онцгой байдлын албаны барилгуудын санхүүжилт царцаж, барилга угсралтын ажил зогссон байсныг 2019 оны төсөвт суулгуулж гүйцэтгэлийн ажил хийгдэж байна. Мөн Алтай хотын иргэдийн ундны цэвэр усны хангамжийн эх үүсвэр болох “Тайшир-Алтай ус хангамж” төсөл, Баянхонгор аймгийн Байдрагийн гүүрээс Говь-Алтай аймгийн Дэлгэр сум хүртэл 127 км хатуу хучилттай автозам тавих төслийг тус тус хэрэгжүүлж, барилга гүйцэтгэлийн ажлыг эхлүүлээд байна гэв. Олон жил дамнаж, үе үеийн Засгийн газрын удирдлагуудад Говь-Алтай аймгийн иргэдийн дийлэнхи олонхийн гаргадаг эдгээр голлох томоохон асуудлуудын шийдлийг гаргаж, төслүүдийг эхлүүлснээ богино хугацаанд гүйцэтгэж дуусгахын төлөө ажиллах болно гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дахин илэрхийлсэн юм.  

 

Уулзалтын үеэр шударга ёсыг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтыг өргөжүүлэх, бүтээн байгуулалтуудыг дуусгаж, үр шимийг нь хүртээх ажлыг тууштай явуулахыг Ерөнхий сайдаас иргэд хүслээ. Мөн улс орны эдийн засаг, хөгжил дэвшилд нөлөөлөх томоохон төслүүдийг эрчимжүүлэхийг захив гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Санал болгох

Украйнд суугаа Өргөмжит консулыг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсаас Украйнд суугаа Өргөмжит консул Эдуард Рубаныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Украйн хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.

1 өдрийн өмнө
Вьетнам улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Доан Тхи Хыөнийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

1 өдрийн өмнө
Тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан компаниудын үйл ажиллагааг зогсоосоор байна

Засгийн газрын өнгөрсөн хуралдаанаар 19 аж ахуй нэгжийн 23 уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах тогтоол гаргасан. Тэгвэл тус тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хариуцаж ажлын хэсгүүд байгуулжээ.

1 өдрийн өмнө