Уулзварыг чагталж түгжрэл үүсгэсэн жолоочид хариуцлага тооцно

9.2 зуу
8 өдрийн өмнө
Уулзварыг чагталж түгжрэл үүсгэсэн жолоочид хариуцлага тооцно

 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.2 р зүйлд “Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч (уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран) уулзвар руу орохыг хориглоно” гэж заасан байдаг.
Өөрөө хэлбэл хэдийгээр таны зөвшөөрсөн ногоон гэрэл дохио ассан ч таныг угтаж авах уулзвар шингээлт муу, нэмэгдэж ороход уулзвар чагтлагдах хэмжээнд байгаа тохиолдолд уулзвар луу орохыг хориглосон утга бүхий заалт юм. Энэ дүрмийг зөрчсөнөөр уулзвар дээрх түгжрэл дээд цэгтээ хүрдэг.
Харин энэ сарын 20 -оос эхлэн хяналтын камерын автомат системийг ашиглан уулзвар дээрх түгжрэлийг бууруулах ажил эхлэнэ. Жолооч нар зөвшөөрсөн гэрэл дохиогоороо зорчиход асуудал гарахгүй, харин зөрчвөл хариуцлага ноогдуулах юм.
Гэхдээ зөвшөөрсөн гэрэл дохио асах үед уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгслийн жолооч, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгч байгаа жолооч нарт хариуцлага тооцохгүй байхаар програмчилсан байна. 

Санал болгох

Өнөөдөр долоон дүүрэгт цахилгаан хязгаарлах хуваарь

Өнөөдөр долоон дүүрэгт цахилгаан хязгаарлах хуваарь

21 цагийн өмнө
Зуслангийн замыг хөрвөх эгнээтэй болгож түгжрэлийг бууруулна

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх мэдээлэл өглөө.

2 өдрийн өмнө
"Ирээдүйн хөдөлмөр” Дэлхийн илтгэлийг танилцууллаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран Дэлхийн комиссоос батлан гаргасан "Ирээдүйн хөдөлмөр” Дэлхийн илтгэлийг танилцуулах гурван талт үндэсний хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

2 өдрийн өмнө
Монгол судлалын нэрт эрдэмтэн Кристофер Этвуд МУИС-ийн хүндэт доктор боллоо

Монгол судлалын нэрт эрдэмтэн, судлаач Пенсильваны их сургуулийн профессор Кристофер Этвудэд өнөөдөр МУИС-ийн Хүндэт доктор боллоо.

3 өдрийн өмнө