Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарыг ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх шийдвэр гаргажээ

5
2019 оны 5 сарын 172019-05-17
Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарыг ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх шийдвэр гаргажээ

 

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр хуралдаж УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт улс төрийн хариуцлага тооцох шийдвэр гаргажээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг Хууль зүйн байнгын хорооны даргын албан тушаалаас чөлөөлөх болон таван жилийн хугацаатайгаар МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхээс, МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирт таван жилийн хугацаатайгаар МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхээс тус тус татгалзаж ажиллахыг намын дүрмийн дагуу МАН-ын удирдлагуудад чиглэл болголоо. 

Ийнхүү дээрх гишүүд Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нар ирэх 2020 оны сонгуульд нэр дэвших эрхгүй болж байгаа аж. 

Санал болгох

Г.Занданшатар: 65 мянган иргэний ипотекийн зээлийг 3 сараар хөнгөлж, хойшлуулах шийдвэр гаргалаа

Засгийн газраас цогц арга хэмжээ авч, Эдийн засгийг дэмжих 5 их наядын багц төлөвлөгөө, холбогдох хууль тогтоомжийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн бариад байна. Энэ 7 хоногт хэлэлцэн батлахаар төлөвлөж байна. 

8 цагийн өмнө
Х.Баттулга: Хямрал хаалга тогшиж байхад намууд  мөнгөн амлалтууд хууль зөрчин өгч байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы нээлтэд оролцож хэлсэн үг бүрэн эхээрээ.

8 цагийн өмнө
Х.Баттулга: Энэ удаагийн сонгуулийг хойшлуулахаас өөр замгүй

УИХ-ын 2020 оны хаврын чуулганы нээлтэнд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлэв.

9 цагийн өмнө
Г.Занданшатар: Техник, технологийн шинэчлэлийг эрүүл мэнд, боловсролын салбарт хийх шаардлагатай байна

УИХ-ын 2020 хаврын чуулган өнөөдөр /2020.04.06/ нээлтээ хийлээ. Шинэ коронавирусийн халдварын улмаас чуулганыг цахим хэлбэрээр хуралдуулсан ба УИХ-ын гишүүд байнгын хороо болон чуулганы танхимуудад хоорондын зайг 2 метрээс багагүй байхаар баримталж хуралдаанд оролцож байгаа юм.

9 цагийн өмнө