10 гаруй Элчин сайдыг шинээр томилно

2.7 мянга
3 сарын өмнө
10 гаруй Элчин сайдыг шинээр томилно

 

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шинээр томилох Элчин сайд нарын нэрсийг танилцуулана. Нийтдээ 10 гаруй улсын Элчин сайдыг шинээр томилох бөгөөд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар долоон улсын Элчин сайдын асуудлыг оруулж иржээ.

Солонгос, ОХУ-д суух Элчин сайд нарыг томилохоос гадна Польш, Унгар, Египет, Тайланд, Сингапур, Лаос, Киргиз, Австралид суух Элчин сайд нарын томилно.  ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос, Европын газрын захирал М.Цэнгэг, Гэрээ, эрхзүйн газрын захирал А.Төмөр, Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар, Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар, Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд, Төрийн захиргаа, удирдлагын газрын захирал Н.Анхбаяр /Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү/, АНУ, Ойрхи Дорнод, Африкийн газрын захирал Д.Гансүх нарыг дээрх улсад суух Элчин сайдаар томилохоор яригдаж байгаа.

 

Санал болгох

Хүчингүй болсон 13 тусгай зөвшөөрөл Ц.Мянгабаярын “Монгол газар” компанийнх

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийт 19 компанийн 23 тусгай зөвшөөрлийг Байгаль орчныг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай хуулиудыг зөрчсөн гэдэг үндэслэлээр цуцлах шийдвэр гаргалаа. Эдгээр хүчингүй болсон 23 тусгай  зөвшөөрлийн 13 нь Ц.Мянгабаярын “Монгол газар” компанийнх байжээ.

16 цагийн өмнө
Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу 19 аж ахуй нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлахаар боллоо

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат танилцууллаа.

18 цагийн өмнө