Хаврын тариалалт эхэллээ

2019 оны 5 сарын 172019-05-17
Хаврын тариалалт эхэллээ

 

Энэ онд улсын хэмжээгээр 387.0 мянган га-д үр тариа, үүнээс 368.0 мянган га-д улаанбуудай, 32.0 мянган га-д малын тэжээл, 29.0 мянган га-д тосны ургамал, 13.8 мянган га-д төмс, 8.9 мянган га-д хүнсний ногоо,7.3 мянган га-д жимс, жимсгэнэ тарина.

Үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1560 гаруй аж ахуйн нэгж иргэн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг 490 гаруй аж ахуйн нэгж, хоршоо, 35.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангаж хангайн болон төвийн бүсэд 5 дугаар сарын 08-наас, бусад бүсүүдэд 05 дугаар сарын 12-ноос хаврын тариалалтын ажил эхэллээ.

Хаврын тариалалтад зүтгэх хүчний трактор 3130, үр тарианы үрлүүр 2201, хөрс боловсруулах техник 5740, төмс, хүнсний ногооны үрлүүр 570 ажиллах бөгөөд тариалалтын ажлыг 14-21 хоногт багтаан гүйцэтгэх боломжтой юм.

05 дугаар сарын 15-ны байдлаар улсын хэмжээгээр 33.5 мянган га-д үр тариа, үүнээс 31.4 мянган га-д улаанбуудай, 800 га-д төмс, 669га-д хүнсний ногоо, 1901 га-д тэжээлийн, 5706  га-д тосны ургамал, нийтдээ 42.5 мянган га-д тариалалт хийснээр үр тарианы тариалалтын явц 8.7 хувьтай, төмс 5.8хувь, хүнсний ногоо 7.5 хувьтай явагдаж байна. 

Хаврын тариалалтад зориулан 228 аж ахуйн нэгж, иргэнд 9.7 мянган тонн үрийн буудайг 30 хувийн, 225 аж ахуйн нэгж, иргэнд  1.2 мянган тонн шатахууныг 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгожээ.

Ус цаг уур, орчины шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр Энэ сарын 14-18-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, салхи шуурга ихтэй байхаар урьдчилсан төлөв гарч байгаа бөгөөд 16-нд нутгийн хойд хэсгээр, 15, 18-нд зарим газраар, 17-нд ихэнх нутгаар хур тунадас орж, салхи 14-16 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурчДархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байх төлөвтэй байгаа аж.

Санал болгох

“Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнийг цагдан хорьжээ

АТГ-аас Х.Бат-Эрдэнийг Хөгжлийн банктай холбоотой асуудлаар шалгаж буй гэнэ. Тодруулбал, түүнийг хамаарал бүхий хүмүүсийн үүсгэн байгуулсан “Монгол драй милк” компани дотоодын зах зээлийг хуурай сүүгээр бүрэн хангаж, экспортлох төсөл хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас 47 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг.

14 цагийн өмнө
Олны танил эрхмүүдийн хорин нас

Надад ирсэн, надад байсан, надаас явсан хорин нас...

15 цагийн өмнө
Үүргээ биелүүлээгүй төлөөлөгчийг тойргын сонгогчид нь олонхоор эргүүлэн татах боломжтой болно

Тухайлбал, орон нутгийн хөгжилд эдийн засаг, санхүүжилт гол асуудал байдаг тул  орон нутгийн ажил, үүргийг санхүүжилттэй нь холбож өгөхийн зэрэгцээ нутгийн өөрөө удирдах ёсны ашиг сонирхлыг хамгаалах механизмыг шинээр бий болгож, Төлөөлөгчийн үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр тухайн тойргийн сонгогчдын олонхын саналаар эргүүлэн татах зэрэг шинэлэг зохицуулалтыг тусгасан гэж байлаа. 

15 цагийн өмнө
“Хүчирхэг охид-Хүчирхэг улс" аппликэйшн үнэгүй татаж, хүүхэдтэйгээ ярилцаарай

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлтаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар  “Хөөрхөн зүрх” ТББ хамтран хүүхэд, өсвөр насны охид, хөвгүүд, залуу эмэгтэйчүүдийн бүх төрлийн бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэднийг хүчирхэгжүүлэх зорилгоор “ХҮЧИРХЭГ ОХИД-ХҮЧИРХЭГ УЛС” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.

16 цагийн өмнө