Үзэл баримтлалаа танилцуулах үндэсний аяныг 21 аймагт зохион байгуулна

2.7 мянга
3
1 сарын өмнө
Үзэл баримтлалаа танилцуулах үндэсний аяныг 21 аймагт зохион байгуулна

Ардчилсан намын 200 гаруй мянган гишүүн Үзэл баримтлал, үнэт зүйлээрээ нэгдлээ. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан намд өрнөсөн шинэчлэлийн хүрээнд Үзэл баримтлалаа шинэчлэн баталсан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхэд бүртгүүлэн албажуулаад байна.

 

Үзэл баримтлалаа орон даяар сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор үндэсний хэмжээний аяныг эхлүүлэхэд бэлэн болжээ. Аяны нээлт өнөөдөр /2019.05.17/ “Блю скай” зочид буудлын хурлын танхимд болсон бөгөөд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Дэд дарга З.Нарантуяа, Г.Батхүү, Б.Дэлгэрмаа, Нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга нарын хүмүүс оролцож, аяны талаарх мэдээллийг өгсөн юм.

 

Ардчилсан намын суурь зарчим, тулгуур бодлого болох Үзэл баримтлалыг орон даяар сурталчлах аян 21 аймаг, нийслэлийн есөн 9 дүүрэгт зохион байгуулагдана. Аяны хүрээнд Ардчилсан намын удирдлагууд өнгөрсөн амралтын өдрүүдэд зүүн аймгуудад ажиллаж, гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж, санал бодлыг нь сонссон юм. Үзэл баримтлалаа танилцуулах аян ирэх өдрүүдэд говийн аймгуудад үргэлжилнэ.

Санал болгох

УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хуулийн төсөл өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Жавхлан бүрэн эрхийнхээ хүрээнд санаачилсан “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

6 цагийн өмнө
Я.Содбаатар: Үндсэн хууль дээр наймаа тохиролцоо гэж байхгүй

УИХ дахь МАН-ын бүлэг /2019.06.17/ ээлжит хуралдаанаа хийж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар байр сууриа нэгтгэжээ.

9 цагийн өмнө
Арилжааны банкуудыг дахин шалгана

Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн зургаа дахь шатны санхүүжилт дөрвөн сарын өмнө орох байсан ч өнөөдрийг хүртэл хойшилж байгаа.

9 цагийн өмнө
Б.Баатархүү: Цагдаагийн байгууллагаас Т.Энхсайханыг огт дарамтлаагүй

Цагдаагийн байгууллагаас цаг үеийн байдалтай холбогдуулан мэдээлэл өглөө.

10 цагийн өмнө