“Гранд спа” бие угаалга, массажны газрын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо

2.3 мянга
1 сарын өмнө
“Гранд спа” бие угаалга, массажны газрын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо

Иргэний гаргасан гомдлын дагуу БГД-ийн 4-р хороо, 2-р хороолол, Гаалийн 2-р байрны 23 тоотод үйл ажиллагаа явуулж буй “Гранд спа” бие угаалга, массажны газарт 2019 оны 05-р сарын 15-ны өдөр хяналт шалгалт хийхэд тус газрын барилга байгууламж нь эрх бүхий байгууллагаас хянаж баталгаажуулсан зураг төслийн дагуу баригдаагүй, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, ариутгал, халдваргүйтгэл, хог хаягдлыг мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлдэггүй, массажистууд нь мэргэжлийн үнэмлэх, дипломгүй, физик хэмжилтээр стандартын шаардлага хангахгүй байсан тул прокурорын зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, 1905000990 тоот зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

 

Санал болгох

Эко аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Азийн Хөгжлийн банкнаас 38 сая долларын санхүүжилт олгоно

Хөвсгөл нуурын болон Хэнтийн аймгийн Онон-Балжийн байгалийн цогцолбор газруудад эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засгийн хүртээмжтэй хөгжлийг болон байгаль хамгааллын загварыг бий болгох зорилготой 38 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк гарын үсэг зурлаа. 

8 цагийн өмнө
Хугацаанаасаа өмнө суллагдсан 816 хүнд хяналт тавьж байна

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс "Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон хүмүүсийн оргон зайлсан шалтгаан, тэдэнд тавих хяналт хуульд заасны дагуу явагдаж байгаа эсэх"-ийг 2018, 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар улсын хэмжээнд шалгажээ.

9 цагийн өмнө