Усан спортын цогцолборын суурь дуусах шатандаа оржээ

9.0 зуу
3 сарын өмнө
Усан спортын цогцолборын суурь дуусах шатандаа оржээ

 

Монгол Улс 2020 онд “Азийн хүүхдүүд” олон улсын спортын VII их наадам, 2023 онд Зүүн Азийн залуучуудын II наадмыг  зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 8-р хороо, “Буянт-Ухаа” спорт цогцолборын эсрэг талд наадмын тосгон байгуулах ажлыг хийж байгаа юм. Тус тосгонд олон улсын хөл бөмбөгийн холбооны 115м х 85м хэмжээтэй  талбай,  50м бассейн бүхий усан спортын цогцолбор зэргийг барихаар төлөвлөсөн. 

Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга газар дээр нь очиж танилцахад наадмын тосгоны бүтээн байгуулалтын ажил хуваарийн дагуу үргэлжилж байна гэж барилга угсралт хариуцсан компанийн удирдлагууд танилцууллаа.

Өнгөрсөн сараас ус зайлуулах, шугам татах, талбайг тойруулан явган хүний зам хийх зэрэг  газар шорооны ажлыг эхлүүлжээ. Ирэх долдугаар сар гэхэд ногоон зүлэг тавих ажлыг хийж дуусгахаар төлөвлөсөн байна. 50м бассейн бүхий олон  усан спортын цогцолборын суурийн ажил дуусах шатандаа орсон. Мөн битүү дээвэртэй ордны газар шорооны ажил дуусаж, барилга угсралтын ажил үргэлжилж байна. Энэ ажлыг “Улаанбаатар барилга” компани хариуцаж байгаа бөгөөд 16 сарын дотор хүлээлгэн өгөх юм.

Санал болгох

Аврагчид Хөвсгөл нуурт 80 удаа шумбав

Онцгой байдлын ерөнхий газраас “Гүний усны дадлага сургууль”-ийг энэ сарын 15-21-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгон дахь ОБЕГ-ын харьяа Давтан сургалт сэргээн заслын төвийн Гүний усны сургалтын төвд зохион байгууллаа.

1 өдрийн өмнө
Хоолноос нь хорхой гарсан тул Кимбаб Чонгүгын үйл ажиллагааг албадан зогсоолоо

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас прокурорын тогтоолын дагуу Кимбаб Чонгүг солонгос хоолны газрын үйл ажиллагааг албадан зогсоолоо. 

2 өдрийн өмнө
Гэмт хэргийн тухай  мэдээллийг иргэдээс төлбөртэй авч байна

Тээврийн цагдаагийн алба Цагдаагийн албан тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар:

2 өдрийн өмнө