Цэрэгт татагдаад 14 хонож байсан залуугийн дунд чөмөгний яс нь хугарч, яаралтай хагалгаанд оржээ

3.0 мянга
2
3 сарын өмнө
Цэрэгт татагдаад 14 хонож байсан залуугийн дунд чөмөгний яс нь хугарч, яаралтай хагалгаанд оржээ

Цэргийн албанд татагдаад арваадхан хоног болж байсан 18 настай залуугийн дунд чөмөгний яс нь хугарч, Цэргийн төв эмнэлэгт яаралтай хагалгаанд оржээ. Тодруулбал, Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид тавдугаар сарын 1-ны өдөр татагдан очсон 18 настай залуугийн дунд чөмөгний яс нь хугарч, өчигдөр (2019.05.14) онгоцоор яаралтай нийслэлд авчиржээ.

Ар гэрийнхний өгсөн мэдээллээр “Гүйж байгаад асфальтан зам дээр унаснаас болж бэртсэн гэж бидэнд хэлсэн. Утсан дээрээ нэг замын зураг үзүүлж байна лээ. Бэртэл гадны нөлөөгүй шүү гэсэн. Гэхдээ хэлж байгаа үг нь, салаан  даргын яриа нь робот шиг нэг зүйлээ давтаад байгаа юм. Дунд чөмөгний яс зүгээр гүйж байгаад унаад хугарчихсан юм бол үзлэг хийсэн эмч нар нь яахаараа тийм зүйлийг мэдээгүй байдаг юм. Манай дүү цэрэгт явахдаа их дуртай байсан. Гэтэл арав ч хонолгүй доголон болоод буцаад ирлээ” хэмээн ярилаа.
 

Санал болгох

Аврагчид Хөвсгөл нуурт 80 удаа шумбав

Онцгой байдлын ерөнхий газраас “Гүний усны дадлага сургууль”-ийг энэ сарын 15-21-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгон дахь ОБЕГ-ын харьяа Давтан сургалт сэргээн заслын төвийн Гүний усны сургалтын төвд зохион байгууллаа.

1 өдрийн өмнө
Хоолноос нь хорхой гарсан тул Кимбаб Чонгүгын үйл ажиллагааг албадан зогсоолоо

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас прокурорын тогтоолын дагуу Кимбаб Чонгүг солонгос хоолны газрын үйл ажиллагааг албадан зогсоолоо. 

1 өдрийн өмнө
Гэмт хэргийн тухай  мэдээллийг иргэдээс төлбөртэй авч байна

Тээврийн цагдаагийн алба Цагдаагийн албан тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар:

2 өдрийн өмнө