Түүхий нүүрсийг хориглосноор агаарын бохирдол 50 хувь буурна

2019 оны 5 сарын 152019-05-15
Түүхий нүүрсийг хориглосноор агаарын бохирдол 50 хувь буурна

Түүхий нүүрсийг ахуйн хэрэглээний зориулалтаар нийслэл хот руу оруулахыг хориглосон Засгийн газрын шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Түүхий нүүрсний хэрэглээг хориглож сайжруулсан шахмал түлшээр орлуулснаар хорт утааны ялгарал их хэмжээгээр багасч, агаарын бохирдол 50 хувь буурна гэж Засгийн газар үзэн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тогтоол гаргасан юм.

  Цаашид айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд түүхий нүүрс хэрэглэхгүй бөгөөд дээрх шийдвэр цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудад хамаарахгүй.

  Сайжруулсан шахмал түлш хэрэглэх нь айл өрхүүдэд эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй. Халаалтын улиралд 4-5 тонн түүхий нүүрс түлдэг байсан нэг өрх хоёр дахин бага сайжруулсан шахмал түлш хэрэглэнэ гэсэн тооцоо гарчээ. Сайжруулсан шахмал түлш нь түүхий нүүрснээс илчлэгийн хувьд хоёр дахин илүү, шатах хугацаа хоёр дахин урт болох нь туршилтаар батлагдсан байна. 

Өнөөдрийн байдлаар 60 мянган тонн сайжруулсан түлш, түүхий эдийн 120 мянган тонны нөөцтэй байна. 25, 600, 900 кг болон нэг тонноор савласан сайжруулсан шахмал түлшийг нэг тонныг нь 150 000 төгрөгөөр тооцон 1000 орчим цэгээр борлуулж эхэллээ.  Түүхий нүүрс борлуулдаг байсан цэгүүдээс хороо, дүүрэг авах тул хүртээмжид сөрөг зүйл гарахгүй гэж хотын захиргаа үзэж байна.

Сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх нь богино хугацаанд цаг алдалгүй авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ. Үүнтэй зэрэгцэн иргэдэд орон сууцны хөнгөлөлттэй зээл олгож, цахилгаан халаагуур, шингэн хийг хэрэглээнд нэвтрүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулах бодлогыг мөн давхар хэрэгжүүлж байна.

 

Нийслэлийн түүхий нүүрсний жилийн хэрэглээ жилд 1.2 сая тонн бөгөөд ялгарч байгаа утаа нь агаарын бохирдлын 80 гаруй хувийг бүрдүүлдэг юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Санал болгох

Эцэг, эхчүүдэд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэйг онцлов

Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор голын усанд иргэдийг осолдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар, Цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Б.Батзориг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга П.Мягмаржав нар мэдээлэл хүргэлээ.

6 өдрийн өмнө
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас 920 иргэнийг ажлын байраар хангажээ

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар энэ сарын 25-ны өдрийн байдлаар давхардсан тоогоор нийт 13014 иргэн, 619 ажил олгогчид үйлчилгээ үзүүлжээ. Ажил зуучлах үйлчилгээний хүрээнд 619 ажил олгогч байгууллагатай хамтран ажиллаж 4821 ажлын байрны захиалгыг төвлөрүүлж, 1885 ажил хайгч иргэнийг шинээр бүртгэн, 920 иргэнийг ажилд оруулсан байна.

6 өдрийн өмнө
Баянхошуунд Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төв үйл ажиллагаагаа явуулж эхэллээ

Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд зургаан дэд төвтэй байхаар тусгасан. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлуудыг хийж байна.

7 өдрийн өмнө
Ч.Хүрэлбаатар: 7009 айлын түрээсийн орон сууц барина

ТОСК-иас хэрэгжүүлж буй эдгээр гурван төслийн хүрээнд баригдах хорооллуудад 7000 гаруй айл түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдан оршин суух боломжтой болох юм.

7 өдрийн өмнө