Нийслэлийн хэрэглэгчдийн дулаан хаах хугацааг сунгалаа

2.2 мянга
3 сарын өмнө
Нийслэлийн хэрэглэгчдийн дулаан хаах хугацааг сунгалаа

 

Жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдөр хэрэглэгчийн дулааныг зогсоож дулаан хангамжийн шугам тоноглолын засварын ажлын эхлүүлдэг ч “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК цаг агаар хүйтэрсэнтэй холбогдуулан  хэрэглэгчийн халаалтыг хаах хугацааг 2019 оны тавдугаар  сарын 16-ны өдрийг хүртэл сунгалаа.

Хэрэглэгчдийн дулааныг сунгасантай уялдан 2019 оны дулаан хангамжийн шугам тоноглолд хийх зуны засварын хугацаа  тавдугаар сарын 16-наас эхлэхээр болжээ. Гадна агаар хүйтэрсэнтэй холбогдуулан хэрэглэгчдээс дулаанаа үргэлжлүүлэн авах хүсэлтүүд ирсэн тул халаалтын хугацааг сунгасан бөгөөд цаашид ч хэрэглэгчид /засварт зогссоноос бусад/ хүссэн үедээ дулаанаа тоолуураар үргэлжлүүлэн авах боломжууд нээлттэй аж.

Санал болгох

Аврагчид Хөвсгөл нуурт 80 удаа шумбав

Онцгой байдлын ерөнхий газраас “Гүний усны дадлага сургууль”-ийг энэ сарын 15-21-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгон дахь ОБЕГ-ын харьяа Давтан сургалт сэргээн заслын төвийн Гүний усны сургалтын төвд зохион байгууллаа.

1 өдрийн өмнө
Хоолноос нь хорхой гарсан тул Кимбаб Чонгүгын үйл ажиллагааг албадан зогсоолоо

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас прокурорын тогтоолын дагуу Кимбаб Чонгүг солонгос хоолны газрын үйл ажиллагааг албадан зогсоолоо. 

1 өдрийн өмнө
Гэмт хэргийн тухай  мэдээллийг иргэдээс төлбөртэй авч байна

Тээврийн цагдаагийн алба Цагдаагийн албан тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар:

2 өдрийн өмнө