Энэ бямба гарагт "Авто машингүй өдөр"-ийг тэмдэглэнэ

3.4 мянга
3 сарын өмнө
Энэ бямба гарагт "Авто машингүй өдөр"-ийг тэмдэглэнэ

 

Жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих “автомашингүй өдөр” болгон “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. 

Тиймээс энэ бямаба гарагт "Улаанбаатар марафон 2019" болон "Авто машингүй өдөр"-ийг тэмдэглэнэ. Улаанбаатар марафоныг 2009 оноос хойш зургаа дахь жилдээ зохион байгуулж байна. Тухайн өдрийн өглөө 9 цагаас нээлтийн үйл ажиллагаатай, 9:30 минутаас гүйлт эхэлнэ. Энэ жил 42 км бүтэн, 21 км хагас, 5, 10 км-ийн иргэдэд зориулсан, 1.5 км-ийн гэр бүл болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дөрвөн төрлийн марафон зохион байгуулахаар болжээ. Мөн 300 гаруй гадаадын иргэд оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Марафоны бүртгэлийн хугацаа маргааш дуусах бөгөөд бүх дүүргийн биеийн тамир спортын хороо болон Нийслэлийн спортын хороо, Олимпын хороон дээр бүртгэж байгаа юм.

Харин Авто машингүй өдрийг  “Эрсдэлгүй эрүүл орчныг хамтдаа” уриан дор зохион байгуулна. Автомашины хөдөлгөөнийг 10:30 минутаас 18:30 минут хүртэл хаах юм. Энэ хугацаанд хөдөлгөөн хязгаарласан бүсүүдэд тээврийн хэрэгсэлтэйгээ ирж бусдад болон өөртөө саад болохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

 

 

 

No photo description available.

Санал болгох

Аврагчид Хөвсгөл нуурт 80 удаа шумбав

Онцгой байдлын ерөнхий газраас “Гүний усны дадлага сургууль”-ийг энэ сарын 15-21-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгон дахь ОБЕГ-ын харьяа Давтан сургалт сэргээн заслын төвийн Гүний усны сургалтын төвд зохион байгууллаа.

1 өдрийн өмнө
Хоолноос нь хорхой гарсан тул Кимбаб Чонгүгын үйл ажиллагааг албадан зогсоолоо

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас прокурорын тогтоолын дагуу Кимбаб Чонгүг солонгос хоолны газрын үйл ажиллагааг албадан зогсоолоо. 

2 өдрийн өмнө
Гэмт хэргийн тухай  мэдээллийг иргэдээс төлбөртэй авч байна

Тээврийн цагдаагийн алба Цагдаагийн албан тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар:

2 өдрийн өмнө