Х.Мандахбаяр: Тост тосон бумбын нурууны сав газарт нүүрс олборлож эхэлсэн

2.2 мянга
12 өдрийн өмнө
Х.Мандахбаяр: Тост тосон бумбын нурууны сав газарт нүүрс олборлож эхэлсэн

 

Тост, тосон бумбын нурууны сав газарт хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа “Саусгоби Коал Транс” компанийн тухай мэдээлэл хийлээ.

МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын ттогтоолын дагуу Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоон 896000 га газрыг улсын тусгай хамгаалалтанд авсан.Гэтэл Э.Эрдэнэбаты Засгийн газрын 2017 оны 03 сарын 15-ны өдрийн  “Байгалийн нөөц газрын хилийн зааг тогтоох тухай” 91 дүгээр тогтоолоор “Саусгоби Коал Транс компанийн одоо нүүрс олборлож байгаа газрыг тусгай хамгаалалтаас хилийн бүс өөрчлөх замаар гаргасан байдаг. Ингээд өнгөрсөн жилээс Тост тосон бумбын нуруунд нүүрс олборлож эхэлсэн.

Тост, тосон бумбын нурууны сав газарт буйлсийн ой, тооройн төгөл, ургадаг бөгөөд энэ бүхнийг сүйтгэж байна. Энэ асуудлыг шийдэхгүй бол говийн баянбүрд болсон газар үгүй болох нь. “Саусгоби Коал Транс” компани зөвшөөрөл авч олборлолт хийх хүртлээ хууль зөрчиж ирсэн. Сум орон нутгийн удирдлагууд эсэргүүцээд нэмэргүй байгаа. Иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа орон нутгийн тусгай хамгаалалтанд тус газар нутгийг авсан ч захиргааны хэргийн шүүхээр цуцалсан. Мэргэжлийн хяналтын газраас “Саусгоби Коал Транс” компанийн үйл ажиллагааг зогсоож ч үзсэн. Одоо бид Монгол Улсын Засгийн газраас өөр найдаж шаардлага хүргүүлж байна. Мөн Бидний дунд улс төрийн болон бизнесийн ашиг сонирхол байхгүй. Энэ бол говийн ард түмний төлөө хийж байгаа тэмцэл. Ард түмний дэмжлэг, сэтгүүлчдийн хурц хараан дор энэ асуудлыг шийдвэрлэхийг хүсч байна. Би 2017 онд Тост тосон бумбын нурууны тухай сурвалжлага бэлтгэж ганц худагт гурав хоног хоригдож, хоёр сарын турш шалгагдсан. Одоо ч гэсэн дарамт шахалт ирж байгаа. Цаашид хууль бус дарамт шахалт үзүүлж байгаа хүмүүсийн нэрийг ил тод зарлана. Энэ хэвлэлийн бага хурлыг хийхэд УИХ гишүүн Б.Чойжилсүрэнгийн ажлын хэсгээс сэтгүүлчдэд шахалт үзүүлсэн гэлээ.

Тост, Тосон Бумбын нуруу нь аймгийн төв Даланзадгад хотоос баруун зүгт 308 км зайд, Гурвантэс сумаас баруун тийш 40 км зайд, Гурвансайханы байгалийн цогцолборт газрын хилээс 25 км зайд, өмнө талаараа улсын хилд тулж, хойд талаараа Нэмэгтийн нуруу болон Алтан уул зэргээс өргөн хөндий, хоолойгоор тусгаарлагдан оршдог. Тост, тосон бумбын нуруунд усан хагалбар зэргэлдээх уул хоорондын хөндийн газар доорх усны тэжээлийн гадаад муж давхцан оршдог. Иймээс энэ нуруунд бүрэлдэж байгаа урсац Хөвд орчмын булаг шанд, баян бүрдүүд цаашлаад Хуршуутын гол, Нарийн сухайт орчмын олон тооны худаг ус булаг шандыг тэжээж байдаг учир уул уурхайн ашиглалтын явцад хатаж ширгэх, устаж үгүй болох аюултай юм.

 

Санал болгох

АТГ-аас 8 хэргийг  прокурорт шилжүүлжээ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны 5 дугаар сард гэмт хэргийн шинжтэй 89 гомдол, мэдээлэл хянан үзсэнээс 22 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоо 43 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 51.7 хувьтай байна.

3 өдрийн өмнө
Н.Энхбаяр: Хэнтийд МАН, АН луйвраар л ялна

МАХН дарга Н.Энхбаярыгаа Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр шийдвэрлэв.

3 өдрийн өмнө