“Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2019” үзэсгэлэн худалдаа болно

1.7 мянга
12 өдрийн өмнө
“Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2019” үзэсгэлэн худалдаа болно

 

“Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2019” олон улсын үзэсгэлэн худалдааг энэ сарын 16-19-нд “Мишээл Экспо” төвд зохион байгуулах тухай мэдээллээ.

Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй 140.000 аж ахуйн нэгж байдгаас идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь 72.100, үүнээс 78 хувь буюу 56.200 нь жижиг, дунд, бичил бизнес эрхлэгчид байдаг аж. Эдгээрийн дийлэнх олонх буюу 84 хувь нь 10 хүртэлх тооны ажиллагсадтай гэсэн судалгаа гарчээ. Жижиг, дунд, бичил үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжин урамшуулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 22 дахь жилдээ зохион байгуулж буй энэ хаврын үзэсгэлэн худалдаа нь том талбай шаардлагагүй буюу бие дааж лангуу авах боломжгүй бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор үнэ төлбөргүй тусгай цэг ажиллуулж байгааг MҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн хэлсэн юм

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгч 60 гаруй аж ахуйн нэгж, нийслэлийн таван дүүргийн ЖДҮГ-аас гадна ОХУ-ын Краснодар муж, Ростовын бүс, Эрхүү муж, Чита, Алтайн хязгаар, Буриад, Тува Улсаас хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 30 гаруй аж ахуйн нэгж, БНСУ-ын хүнс, өргөн хэрэглэний барааны 11 компани, Непалын эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүн, Хонконгийн сувдан эдлэлийн компани гээд нийт 150 гаруй байгууллага оролцоно. 

 

Санал болгох

Монгол хүүхдүүдийн шударга байдлын түвшин буурсан дүн гарчээ

АТГ-аас жил бүр хийдэг “Хүүхдийн шударга байдлын судалгаа”-ны дүнгээр Монгол хүүхдүүдийн шударга байдлын түвшин буурсан дүн гарчээ.

3 өдрийн өмнө
"Номын баяр-2019" үргэлжилж байна

Сүхбаатарын талбайд номын баяр үргэлжилж байна.

3 өдрийн өмнө
Өнөөдөр долоон дүүрэгт цахилгаан хязгаарлах хуваарь

Өнөөдөр долоон дүүрэгт цахилгаан хязгаарлах хуваарь

4 өдрийн өмнө
Зуслангийн замыг хөрвөх эгнээтэй болгож түгжрэлийг бууруулна

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх мэдээлэл өглөө.

5 өдрийн өмнө