У.Хүрэлсүх: Миний сэтгэл дотор иргэдээ орон сууцжуулж, байранд амьдруулах чин хүсэл эрмэлзэл байсаар байгаа

1
2019 оны 5 сарын 152019-05-15
У.Хүрэлсүх: Миний сэтгэл дотор иргэдээ орон сууцжуулж, байранд амьдруулах чин хүсэл эрмэлзэл байсаар байгаа

Нийслэлд түүхий нүүрс зарах, түлэхийг хориглож байгаатай холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх иргэдэд хандан уриалга бичжээ. Тэрбээр:

Ард иргэдээ!

Та бүхнээсээ аминчлан хүсэх нэг зүйл байнаа. Өнөөдөр маш чухал өдөр.

Бид дэлхийн хамгийн аюултай хотоор цоллуулж, өвчин зовлонд шаналсан иргэд эмнэлэгт багтахгүй болж, үр хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, амь насаар төлөөс төлсөөр ирлээ. Энэ бол олон жил шийдэж чадалгүй явж ирсэн та бидний дундын зовлон болох утааны асуудал юм.

Онц ноцтой энэ гамшгийг бид зүгээр хараад сууж болохгүй гэж шийдсэнийг та бүхэн мэдэж байгаа. Тийм ч учраас Улаанбаатарт түүхий нүүрсийг ахуйн зориулалтаар оруулах, хэрэглэх, худалдаалахыг хориглосон Засгийн газрын тогтоол 2019.05.15 буюу өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна.

Эрсдэлийг Засгийн газар өөрөө үүрээд гарах ёстой гэж үзэн, амласан ёсоор сайжруулсан түлшний улсын үйлдвэрээ барьж, бүтээгдэхүүнээ бэлэн болголоо. Одоо ард иргэдтэйгээ хамтран "Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг" тэмцэх цаг ирлээ.

Миний сэтгэл дотор иргэдээ орон сууцжуулж, байранд амьдруулах чин хүсэл эрмэлзэл байсаар байгаа. Энэ ажил үе шаттай уртын хугацаандаа хэрэгжих болно. Тэр болтол 1,5 сая хүний эрүүл мэнд, амь насаар дэнчин тавьж хүлээж суух эрх та бидэнд байхгүй ээ.

Дэлхийн олон хотууд та бидний өнөөдрийн зовлонг тойрч гараагүй, даваад гарсан түүхтэй. Тэдгээрийн амжилтын гол үндэс нь ард иргэдийн оролцоо, хариуцлагатай байдалтай нь шууд холбоотой байна.

Бид ч энэ гамшгийг хамтдаа даваад гарч чадна гэж би итгэж байна.

Хүндэтгэсэн:
Ухнаагийн Хүрэлсүх

Санал болгох

МҮХАҮТ тэргүүтэй 17 ТББ, мэргэжлийн холбоод МАН-тай хүчээ нэгтгэв

МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй 100 орчим төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод саналаа ирүүлсэн байна

2 цагийн өмнө
С.Жавхлан 127 сая төгрөгийн үнэ бүхий малтай

Тэрбээр өөрийн орлогоо 30 сая 664 мянган төгрөг гэр бүлийн орлогоо 44 сая 748 мянган төгрөг гэж мэдүүлжээ.

4 цагийн өмнө
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цагт ажиллана

Жил бүрийн зургадугаар сарын 1-ний өдрөөс наймдугаар сарын 31-ний хооронд 08:00 цагаас ажил эхэлж, 17 цаг хүртэл ажиллах юм.

6 цагийн өмнө
Ж.Мөнхбат 48 үхэр, хурдан удмын 35 адуутай

2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-аас албан ёсоор цахим хуудсандаа байршуулсан билээ.

6 цагийн өмнө