Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл хуралдлаа

2019 оны 5 сарын 152019-05-15
Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл хуралдлаа

 

Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл 2019 оны анхдугаар хурлаа өнөөдөр хийлээ. Хурлаар тус салбарын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашдын зорилт, Шинжлэх ухаан технологийн сангийн үйл ажиллагааны тайлан, Үндэсний зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайлан, 2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг танилцууллаа. Мөн 2020 оноос эхлэн хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн захиалгат төслийн саналыг хэлэлцэн баталлаа.

Өнөөдрийн байдлаар Инновацийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-д өргөн барьсан. Шинжлэх ухааны Паркийн тухай хууль боловсруулж байна. Харин Шинжлэх ухаан технологийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл салбар зөвлөл, аймаг нийслэл, яамдууд дээр хэлэлцэгдэж байгаа юм.

Салбарын хэмжээнд 489 төсөл  хэрэгжиж байна. Үүнийг судалгаа хөгжүүлэлтийн ажлын төрлөөр авч үзвэл докторын дараах инновацийн тэтгэлэг 20, залуу судлаачдын дараах 14, инновацийн төсөл 80, суурь судалгааны төсөл 187, хамтарсан төсөл 65, цөм төсөл 6, захиалгат төсөл 199, шинжлэх ухааны грант 22 байгаа.

2020 оноос эхлэн хэрэгжүүлэх захиалгат төслөөр шийдвэрлүүлэх 134 асуудал 13 байгууллагаас ирүүлээд байна. Үүнээс зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай, тулгамдсан гэж үзсэн 58 асуудлыг тус хуралдаанаар хэлэлцлээ.

Хуралдаанаар судалгааны үр ашгийг дээшлүүлэх, олон нийтэд сурталчлан түгээн дэлгэрүүлэх чиглэлээр дорвитой арга хэмжээ авч ажиллах, 2020 оноос эхлэн хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн захиалгат төслөөр шийдвэрлүүлэх асуудлуудын сэвдийг эцэслэн боловсруулах,Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн 2020 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулалтаар хангах, гүйцэтгэлийг цаг хугацаанд нь тайлагнахыг Зөвлөлийн дарга, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо.

Санал болгох

Сонгуулийн сурталчилгааны үеэр мөрдөх "Түр журам" боловсруулжээ

УИХ-ын 2020 оны сонгууль  сурталчилгааны үед коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд нэр дэвшигчид, сонгуулийн штабын ажилчид болон ард иргэд нийтээр дагаж мөрдөх тус түр журмыг 8 зүйл 50 заалттайгаар боловсруулаад байгаа аж.

9 цагийн өмнө
Н.Энхбаяр: Би сонгуульд нэр дэвших бүрэн эрхтэй

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд МАХН болон ИЗЗН, Уламжлалт нэгдсэн нам нэгдэж, "Та бидний эвсэл" байгуулан оролцож байгаа билээ. Сонгуулийн тухай хуульд зааснаар МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвших боломжгүй болсон. Гэтэл тэрээр өөрийгөө нэр дэвших бүрэн эрхтэй талаараа мэдээллээ. 

10 цагийн өмнө
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт мөрдөгдөж эхэлснийг мэдээллээ

Улсын Их Хурлын чуулганы 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт өнөөдөр /2020.05.25/ 12.00 цагт буюу XVII жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн 3-ны өдрийн морин цагаас эхлэн хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж эхэллээ.

11 цагийн өмнө
Инфографик: Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт өнөөдрөөс албан ёсоор хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ

Уг нэмэлт, өөрчлөлтийг өнөөдрөөс буюу 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны өдрийн морин цагаас эхлэн улс орон даяар дагаж мөрдөж эхэллээ. 

11 цагийн өмнө