Ц.Нямдорж сайд ба түүний хамаарал бүхий хүмүүсийн үл хөдлөх хөрөнгийн жагсаалттай танилц

2019 оны 5 сарын 152019-05-15
Ц.Нямдорж сайд ба түүний хамаарал бүхий хүмүүсийн үл хөдлөх хөрөнгийн жагсаалттай танилц

УИХ-ын гишүүнээр долоо дахь удаагаа, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар тав дахь удаагаа томилогдон ажиллаж буй Ц.Нямдорж сайдын “Шударга” гэх хуурамч багийн цаана ямар ямар хуудуутай үйлдлүүд байдаг нь баримтаар ил болсоор байна. ГХЯ-д хэлтсийн даргаар ажилладаг хүү Н.Анхбаяр нь “Эрдэнэт” үйлдвэрт аавынхаа нэр нөлөөг ашиглан шахаа хийдэг байсан баримтуудыг хэвлэлүүд дэлгэж, хуурай дүү, сайдын хэлснээр багшийнх нь хүү, “ТЭЦ-4” Төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал асан, 42 сая ам.долларын бараа шахсан гэх дуулианы эзэн С.Анхбаяр АТГ-т шалгагдаж байгаа. Сайдын хүү, ойр тойрныхонтой холбоотой дуулиан ийнхүү намжаагүй байхад Г.Алтангийн хамаатны тансаг зэрэглэлийн орон сууцыг түрээсэлж амьдардаг тухай сэдэв нь шинэ шинэ мэдээллүүдээр баяжиж, Х.Бат-Ялалт тэргүүтэй Монголын Хүний төлөө намынхан Ц.Нямдорж ба түүний хамаарал бүхий хүмүүсийн үл хөдлөх хөрөнгийн эх үүсвэрийг шалгуулахаар энэ сарын 24-нд АТГ-т хандахаар очсон боловч цагдаа нар салбар хариуцсан сайдаа хамгаалж тэдэнд багагүй саад хийсэн билээ. Үүний дараахан АТГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Ц.Энхбаяраас Монголын Хүний төлөө намын дарга, иргэн Х.Бат-Ялалтад “Тус хэлтэст шалгагдаж байгаа хэрэг бүртгэлтийн 180200085 дугаартай хэрэгт Монгол Улсын Их хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Хан-Уул дүүргийн нутаг дахь Bella vista хотхонд түрээсийн орон сууцанд амьдарч байгаа нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж байгаа ба уг асуудал шалгагдаж дуусмагц хэрхэн шийдвэрлэгдсэн талаарх хариуг танд мэдэгдэх болно” гэсэн хариуг албан бичгээр өгснийг тэд фэйсбүүк хуудастаа мэдээлсэн. Тус намынхны хэлж буйгаар, энэ нь зөвхөн түрээсийн байртай холбоотой хариу болохоос бус Ц.Нямдорж сайд ба түүний хамаарал бүхий хүмүүсийн эзэмшил бүхий үл хөдлөх хөрөнгүүдээс тусдаа асуудал аж. Тэд АТГ-аас энэ талаар ямар хариу ирэхийг хүлээж буй юм байна. 


         Х.Бат-Ялалт тэргүүтэй Монголын Хүний төлөө намынхан Ц.Нямдорж сайдын асуудлаар УИХ-ын холбогдох байнгын хороонд хандсан боловч эрх баригчид бие биенээ хамгаалж, нэг байнгын хорооноос нөгөө байнгын хороо руу бичиг цаас чулуудан цаг хожиж байгаад сэтгэл дундуур байгаагаа сошиал ертөнцөд илэрхийлжээ. Тодруулбал, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг 2018 оны тавдугаар сарын 24-нд Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдэд доорх албан бичгийг хүргүүлжээ. 


            Харин одоо Монголын Хүний төлөө намаас хөрөнгийн эх үүсвэрийг нь шалгахыг АТГ-аас шаардаж буй Ц.Нямдорж сайд ба түүний хамаарал бүхий хүмүүсийн үл хөдлөх хөрөнгийн жагсаалттай танилцъя. /Оршин суугаа байрны тоотыг хувь хүний нууцыг хадгалах үүднээс дурдалгүй орхив/.  

Ц.Нямдорж сайдын хүү Н.Анхбаяр:

УБ хот, БЗД, 6-р хороо, Срэ ХХК, 21-р байр, ... тоот

УБ хот, СХД, 22-р хороо, Хилчин 76 гудамж, ... тоот

УБ хот, СБД, 6-р хороо, Их тойруу, 6-р байр, ... тоот

УБ хот, БЗД, 6-р хороо, Монтед-1 байр, ... тоот

УБ хот, СБД, 6-р хороо, Их тойруу, 73-4 байр, ... тоот

Ц.Нямдорж сайдын эхнэр Долгормаа:

УБ хот, БЗД, 6-р хороо, Срэ ХХК, Монтед-1 байр, ... тоот

УБ хот, БЗД, 6-р хороо, Срэ ХХК, 21-р байр, ... тоот

УБ хот, БЗД, 3-р хороо, 9-р байр, ... тоот

Хаус. УБ хот, ЧД, 19-р хороо, Гүнт 1 гудамж, ... тоот

Ц.Нямдорж сайдын хүү Н.Баясгалан:

УБ хот, БЗД, 6-р хороо, Срэ ХХК, Монтед-1 байр, ... тоот

УБ хот, СХД, 1-р хороо, ... тоот

Хаус. УБ хот, ЧД, 19-р хороо, Гүнт 1 гудамж, ... тоот

Хаус. УБ хот, Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Гүнт 1 гудамж, ... тоот

УБ хот, БЗД, 6-р хороо, Срэ ХХК, 21-р байр, ... тоот

УБ хот, БЗД, 3-р хороо, 9-р байр, ... тоот

УБ, ХУД, 15-р хороо, Стадион Оргил, 6д байр, ... тоот

УБ, ХУД, 15-р хороо, Стадион Оргил, 6 байр, ... тоот

УБ, ХУД, 15-р хороо, Стадион Оргил, ... тоот

Ц.Нямдорж сайдын хүү Н.Баясгалангийн эхнэр Урантуул:

УБ хот, ХУД, 3-р хороо, 19 хороолол, 3-р байр, ... тоот

УБ хот, ХУД, 2-р хороо, 19 хороолол, 10 байр, ... тоот

УБ хот, ХУД, 15-р хороо, Стадион Оргил, 6д байр, ... тоот

Эх сурвалж: Analiz.mn

Санал болгох

Сонгуулийн сурталчилгааны үеэр мөрдөх "Түр журам" боловсруулжээ

УИХ-ын 2020 оны сонгууль  сурталчилгааны үед коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд нэр дэвшигчид, сонгуулийн штабын ажилчид болон ард иргэд нийтээр дагаж мөрдөх тус түр журмыг 8 зүйл 50 заалттайгаар боловсруулаад байгаа аж.

9 цагийн өмнө
Н.Энхбаяр: Би сонгуульд нэр дэвших бүрэн эрхтэй

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд МАХН болон ИЗЗН, Уламжлалт нэгдсэн нам нэгдэж, "Та бидний эвсэл" байгуулан оролцож байгаа билээ. Сонгуулийн тухай хуульд зааснаар МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвших боломжгүй болсон. Гэтэл тэрээр өөрийгөө нэр дэвших бүрэн эрхтэй талаараа мэдээллээ. 

10 цагийн өмнө
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт мөрдөгдөж эхэлснийг мэдээллээ

Улсын Их Хурлын чуулганы 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт өнөөдөр /2020.05.25/ 12.00 цагт буюу XVII жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн 3-ны өдрийн морин цагаас эхлэн хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж эхэллээ.

11 цагийн өмнө
Инфографик: Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт өнөөдрөөс албан ёсоор хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ

Уг нэмэлт, өөрчлөлтийг өнөөдрөөс буюу 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны өдрийн морин цагаас эхлэн улс орон даяар дагаж мөрдөж эхэллээ. 

11 цагийн өмнө