Эрдэнэт үйлдвэрийн “Их зогсолт”-ын засвар 48 цагийн хугацаанд хийгдэнэ

2019 оны 5 сарын 172019-05-17
Эрдэнэт үйлдвэрийн “Их зогсолт”-ын засвар 48 цагийн хугацаанд хийгдэнэ

 Эрдэнэт үйлдвэр энэ жилийн “Их зогсолт”-ын засварын ажлыг 6-р сарын 29-нөөс 7-р сарын нэгний өдрүүдэд 48 цагийн хугацаанд хийнэ. “Их зогсолт”-ын бэлтгэл хангах зорилгоор үйлдвэрийн Ерөнхий захирлын “Технологийн тоног төхөөрөмжийн их зогсолт хийж, засварын ажил зохион байгуулах тухай” А/65 тоот тушаал 2019 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр батлагдан хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй уялдан Ерөнхий захирлын нэгдүгээр орлогчийн шийдвэрийн дагуу ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсэг хуралдаж, засварын бэлтгэл ажлын явцтай танилцав. Зарим сэлбэг, материалын хангамжийн асуудал хүлээгдэж буй ч бусад бэлтгэл ажил цаг хугацааны хувьд харьцангуй эрт хангагдаж байна гэж дүгнэлээ.
     Энэ жил нөөцгүй тоног төхөөрөмжүүдийг сэргээн засварлахаар төлөвлөжээ. Энэ засвар нь Баяжуулах үйлдвэр, Дулааны Цахилгаан Станц, Цахилгааны цех, Ус хангамжийн цех, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех гэсэн таван цехэд хийгддэг. Ингэснээр бүтэн жил зогсолтгүй ажилладаг тоног төхөөрөмж, шугам хоолой, цахилгаан дамжуулах хэсгүүдийн найдвартай ажиллагаа дээшилнэ.

М.Балжинням

Санал болгох

Ховд аймагт 73 хүнийг тусгаарлаж, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулжээ

Өчигдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор нас барсан иргэний шинжилгээний хариу албан ёсоор гараагүй, лабораторийн шинжилгээ хийгдэж байгаа аж.

14 цагийн өмнө
Сайншандаас Хамарын хийд чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна

Дорноговь аймгийн Сайншанд сумаас Хамарын хийд чиглэлд зорчих авто замын хэсэг энэ оны долдугаар сарын 26-ны өдөр үeрийн усны улмаас эвдэрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон билээ. 

16 цагийн өмнө
Тарваган тахлаар ӨЧИГДӨР нэг, өнгөрсөн сард нэг хүн нас барлаа

Өчигдөр Ховд аймгийн төвд 42 настай эрэгтэй нас баржээ

18 цагийн өмнө
Жимс түүхээр гэрээсээ гараад сураггүй алга болсон эмэгтэйг хайж байна

Төв аймаг, Мөнгөнморьт сумын төвөөс зүүн хойд зүгт 26 км зайд орших “Бор хоньт”  уул руу 60 настай эмэгтэй С  жимс түүхээр явжээ.

18 цагийн өмнө