Шунхлай группийн 8 компани “ТОП-100”-д шалгарлаа

2019 оны 5 сарын 172019-05-17

Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран жил бүр нийгэм, эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулсан “Топ 100” аж ахуйн нэгжийг шалгаруулдаг уламжлалтай. “Топ 100” аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлэхдээ ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилдаг.

2018 онд амжилт, бүтээлээрээ тэргүүлсэн шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодруулах үйл ажиллагаа энэ сарын 17-нд Төрийн ордонд болж, Шунхлай группийн 8 компани шилдэг аж ахуйн нэгжээр шалгарч, бахдам амжилт үзүүллээ. Мөн групп компаниудын шалгаруултанд Шунхлай групп 7 компанийн үзүүлэлтээрээ оролцож, Монгол Улсын хэмжээнд шилдэг 5-д эрэмбэлэгдэж, өнгөрсөн оны амжилтаа хадгалж чадлаа.

Шилдэгт багтсан Шунхлай группийн 8 компани нь нийт 2700 гаруй ажилтантай бөгөөд 2018 оны борлуулалтын хэмжээ 1,67 их наяд төгрөг, улсад төлсөн татвар хураамжийн хэмжээ нь 348 тэрбум төгрөгт хүрч байна.

2018 ОНЫ “ТОП 100” ЖАГСААЛТАД “ШУНХЛАЙ ГРУПП”-ИЙН КОМПАНИУД:

Монгол улсын ууган компаниудын нэг болох “Шунхлай групп” нь 1993 онд бизнесийн гараагаа эхэлж, өнөөдрийн байдлаар бизнесийн 5 чиглэлд 20 орчим охин болон хараат компанид 4000 орчим ажилтан ажиллагсадтай Монголын тэргүүлэх групп компанийн нэг болтлоо өргөжин тэлжээ.

Тус групп нь үүсэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын татварын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ тогтмол биелүүлж, улс орон нутгийн төсөв бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж, иргэдийг тогтвортой ажлын байраар хангаж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа чандлан биелүүлж ирсэн билээ.

Сүүлийн 5 жилийн хугацаанд “Топ-100” аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого өссөөр буй бөгөөд 2017 оны тоо баримтаар 25,5 их наяд төгрөгт хүрсэн нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 93.7 хувийг эзэлж байна.

 

 

Санал болгох

Тавантолгойн нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг өгнө

Нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96480 төгрөг олгоно.

9 өдрийн өмнө
Ууцны дундаж үнэ 235 мянган төгрөг байна

Сар шинийн баярын ширээний ууцны дундаж үнэ 235000 төгрөг байна. 2019 оны сар шинийн баярын өмнөх үеэс ууцны үнэ 2.2 хувиар буюу 5000 төгрөгөөр өсжээ.

14 өдрийн өмнө
Баялгийн хараалын эдийн засгийн бус үр дагавар

Байгалийн баялаг ихтэй орнуудын зарим нь баялагтаа тулгуурлан хөгжлийн өндөр түвшинд хүрч чадсан байхад зарим орон ядуу, буурай хэвээр үлдсэн байдаг.

15 өдрийн өмнө