Н.Цэрэнбат сайд Франц Улсад ажлын айлчлал хийв

2.6 мянга
1 сарын өмнө
Н.Цэрэнбат сайд Франц Улсад ажлын айлчлал хийв

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат энэ оны 5 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд БНФУ-д ажлын айлчлал хийв. Тэрээр айлчлалынхаа үндсэн зорилгын хүрээнд ЮНЕСКО-гийн олон улсын усны хуралд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн оролцсон бөгөөд хуралд оролцох үеэрээ ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулэи, тус байгууллагын дэд захирал Синг Цюй болон хуралд оролцож буй бусад орны Байгаль орчин, усны асуудал эрхэлсэн сайд нартай уулзлаа. ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулэитэй уулзах үеэрээ Н.Цэрэнбат сайд өөрийн санаачилсан “Ногоон паспорт”-ыг түүнд гардуулав. Мөн тэрээр ЮНЕСКО-гийн хэвлэлийн албанд ярилцлага өгч, манай орны ус болон байгаль орчны тулгамдаад буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэхээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар танилцуулав. Сайд Н.Цэрэнбат мөн Азийн усны зөвлөлийн төлөөлөгчидтэй уулзаж, усны салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцсон. ЮНЕСКО-гийн индэр дээрээс хэлсэн үгэндээ тэрээр усны салбарт орчин үеийн дэвшилтэд технологийг нэвтрүүлэхийн чухлыг онцлоод, Монгол Улсын Засгийн газрын зүгээс усны менежментийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар, тэр дундаа Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар батлуулан хэрэгжүүлэх гэж байгаа талаар, Монгол Улсын нутаг дэвсгэр дэх нийт гол, мөрний урсац бүрэлдэх эхийн 48.4 хувийг улсын тусгай хамгаалалтад авсан талаар онцлон хэллээ.

Түүнчлэн айлчлалынхаа үеэр БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбат ус болон хогны менежментийн салбарт дэлхийд тэргүүлэгчдийн нэг Францын Суэз компанийн удирдлагуудтай уулзаж, хог хаягдлаас эрчим хүч гаргаж авах, хөрсний бохирдлыг бууруулах, усны менежментийг сайжруулах хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологиудтай газар дээр нь танилцаж, Францын Засгийн газрын болон  олон улсын санхүүгийн байгууллагуудын хөрөнгө оруулалтаар Монгол Улсын онцлог нөхцөлд тохирсон дэд бүтцийн цогц бүтээн байгуулалтыг хийх техникийн судалгааг нэн ойрын хугацаанд эхлүүлэхээр ярилцсан байна.

Мөн сайд Н.Цэрэнбат Олон улсын усны далангийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мишел дө Вивотой уулзаж Монгол Улсыг тус хороонд элсүүлэх талаар санал солилцож, Монгол Улсад хэрэгжүүлэхээр зориж буй усны барилга байгууламжийн томоохон төслүүдийн судалгааны ажлыг хамтран хийж, эхлүүлэхээр ярилцав. Тус хороонд гишүүнээр элссэнээр хөгжингүй улс орнуудын  өндөр технологи бүхий туршлагыг нэвтрүүлэх, Монгол инженерүүдийн чадавхийг нэмэгдүүлэх, томоохон усны барилга байгууламжийн асуудлыг шийдвэрлэхэд олон улсын дэмжлэгийг авах чухал ач холбогдолтой юм.

Санал болгох

УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хуулийн төсөл өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Жавхлан бүрэн эрхийнхээ хүрээнд санаачилсан “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

6 цагийн өмнө
Я.Содбаатар: Үндсэн хууль дээр наймаа тохиролцоо гэж байхгүй

УИХ дахь МАН-ын бүлэг /2019.06.17/ ээлжит хуралдаанаа хийж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар байр сууриа нэгтгэжээ.

9 цагийн өмнө
Арилжааны банкуудыг дахин шалгана

Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн зургаа дахь шатны санхүүжилт дөрвөн сарын өмнө орох байсан ч өнөөдрийг хүртэл хойшилж байгаа.

9 цагийн өмнө
Б.Баатархүү: Цагдаагийн байгууллагаас Т.Энхсайханыг огт дарамтлаагүй

Цагдаагийн байгууллагаас цаг үеийн байдалтай холбогдуулан мэдээлэл өглөө.

11 цагийн өмнө