"Ирээдүйн хөдөлмөр” Дэлхийн илтгэлийг танилцууллаа

2.1 мянга
4 сарын өмнө
"Ирээдүйн хөдөлмөр” Дэлхийн илтгэлийг танилцууллаа

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран Дэлхийн комиссоос батлан гаргасан "Ирээдүйн хөдөлмөр” Дэлхийн илтгэлийг танилцуулах гурван талт үндэсний хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

“Ирээдүйн хөдөлмөр” дэлхийн илтгэлд хурдацтай хөгжиж буй техник, технологийн дэвшил, өөрчлөлт, дижитал эринд хөдөлмөрийн салбарт ажиллагсдыг чадавхижуулах, ажлын байр, орчин, нөхцөл, тасралтгүй суралцах боломжоор хангах зэрэг асуудлыг онцолсон байна.

Илтгэлийн танилцуулгыг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Монгол Улс, БНХАУ-ыг хариуцсан товчооны захирал хатагтай Клэйр Куртью Мюлдэр танилцуулж, илтгэлийн талаар Монголын ажил олгоч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар нийгмийн зөвшлийн талуудын байр суурийг илэрхийллээ.

Хэлэлцүүлгийг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100 жил, Монгол Улсад хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага бие даан  байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан юм.

Санал болгох