Зуслангийн замыг хөрвөх эгнээтэй болгож түгжрэлийг бууруулна

1
2019 оны 5 сарын 222019-05-22
Зуслангийн замыг хөрвөх эгнээтэй болгож түгжрэлийг бууруулна

 

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх мэдээлэл өглөө.

Тэрээр “Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг бий. Бид эхний ээлжид 30-40 орц, гарцыг нээхээр ажиллаж байна. Зуслангийн замд ирэх долоо хоногоос зуслангийн замуудыг хөрвөх эгнээтэй болгохоор  төлөвлөсөн. Орой зуслан чиглэлийн, өглөө хотын төв чиглэлийн эсрэг урсгалын нэг эгнээг тухайн чиглэлийн автомашин зорчдог болгоно гэсэн үг. Цаашид хаана хөрвөх эгнээ хийж болохоор байршлуудыг судалж, хэрэгжүүлнэ. Мөн бид хоёр түвшний замын судалгааг гаргаж, зарим замыг нэг чигийн хөдөлгөөтэй болгохыг ажлыг ирэх долоо хоногоос эхлүүлнэ” гэв.

Өглөө зуслангаас хотын төв рүү ажил руугаа ирэх иргэдийн хөдөлгөөн ихэсдэг. Энэ үед эсрэг урсгал буюу хотын төвөөс зуслан хүртэлх зам сул байдаг тул энэ замын хоёрдугаар эгнээг түр хугацаагаар зуслангаас ирж буй авто машинуудад нээх юм.

 

Санал болгох

“Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнийг цагдан хорьжээ

АТГ-аас Х.Бат-Эрдэнийг Хөгжлийн банктай холбоотой асуудлаар шалгаж буй гэнэ. Тодруулбал, түүнийг хамаарал бүхий хүмүүсийн үүсгэн байгуулсан “Монгол драй милк” компани дотоодын зах зээлийг хуурай сүүгээр бүрэн хангаж, экспортлох төсөл хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас 47 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг.

14 цагийн өмнө
Олны танил эрхмүүдийн хорин нас

Надад ирсэн, надад байсан, надаас явсан хорин нас...

15 цагийн өмнө
Үүргээ биелүүлээгүй төлөөлөгчийг тойргын сонгогчид нь олонхоор эргүүлэн татах боломжтой болно

Тухайлбал, орон нутгийн хөгжилд эдийн засаг, санхүүжилт гол асуудал байдаг тул  орон нутгийн ажил, үүргийг санхүүжилттэй нь холбож өгөхийн зэрэгцээ нутгийн өөрөө удирдах ёсны ашиг сонирхлыг хамгаалах механизмыг шинээр бий болгож, Төлөөлөгчийн үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр тухайн тойргийн сонгогчдын олонхын саналаар эргүүлэн татах зэрэг шинэлэг зохицуулалтыг тусгасан гэж байлаа. 

15 цагийн өмнө
“Хүчирхэг охид-Хүчирхэг улс" аппликэйшн үнэгүй татаж, хүүхэдтэйгээ ярилцаарай

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлтаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар  “Хөөрхөн зүрх” ТББ хамтран хүүхэд, өсвөр насны охид, хөвгүүд, залуу эмэгтэйчүүдийн бүх төрлийн бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэднийг хүчирхэгжүүлэх зорилгоор “ХҮЧИРХЭГ ОХИД-ХҮЧИРХЭГ УЛС” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.

17 цагийн өмнө