Ч.Улаан: Махны үнэ өсөхөд нөлөөлсөн хүчин зүйлүүдийг тогтоосон

3.5 мянга
4 сарын өмнө
Ч.Улаан: Махны үнэ өсөхөд нөлөөлсөн хүчин зүйлүүдийг тогтоосон

 

Засгийн газрын хуралдаанаар хүн амын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэд зохицуулалт хийх талаар хэлэлцжээ. Энэ талаар ХХААХҮЯ-ны сайд Ч.Улаан мэдээлэл өглөө.

Тэрээр "Махны үнэ өсөхөд ноцтой нөлөө үзүүлж байсан хүчин зүйлүүдийг тогтоосон. Үүний нэг нь дулааны аргаар мах боловсруулж экспортод гаргадаг үйлдвэрүүд түүхий эдээ "Хүчит шонхор" захаас буюу, иргэдийн хэрэгцээний махыг ихээр бэлтгэж байсан нь махны үнэ өсөхөд нөлөөлж байсныг тогтоогдсон. Дулааны аргаар мах бэлтгэх тухай БНХАУ-тай хийсэн засгийн газар хоорондын протоколд түүхий эдийг итгэмжлэгдсэн мах боловсруулах үйлдвэрээс бэлтгэх тухай нарийн заасан байдаг. Тиймээс тэдгээр газруудад хариуцлага тооцно. Мөн дулааны аргаар мах боловсруулж экспортлоход квот тогтооно. Өөрөөр хэлбэл тухай жилийн мал сүргийн байдал, дотоодын зах зээлийн махны хүрэлцээг харгалзаж махны экспортын хэмжээг тогтоох юм. Энэ нь дотоодын зах зээлд махны үнийг тогтвортой байлгах зорилготой юм. Одоогоор нөөцийн махны 49 хувийг зах зээлд нийлүүлсэн бөгөөд үнийн хувьд зах зээлийн үнээс 15-30 хувь хямд байгаа.

Гурилын хангамжийн асуудлыг мөн хуралдаанаар авч үзлээ. Одоогоор 100 гаруй мянган тонн гурил үйлдвэрлэх түүхий эд байна. Мөн Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүргийн дагуу 10 мянган тонн гурилыг импортоор авна. Ингээд шинэ ургацын гурилтай золгох хүртэлх зургаан сарын хугацаанд иргэдийн хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангах боломжтой байгаа. Харин  хүнсний ногооны хангамж харьцангуй тогтвортой байна. гэлээ.

Санал болгох