Хөгжлийн банкинд хийсэн шалгалтаар ноцтой зөрчлүүд илэрчээ

2.8 мянга
1
1 сарын өмнө
Хөгжлийн банкинд хийсэн шалгалтаар ноцтой зөрчлүүд илэрчээ

 

ЗГХЭГ-ын дарга  Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын шийдвэрээр Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тайланг танилцууллаа.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгалаа. Шалгалтын үр дүнд Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авч эргэн төлөөгүй ААН-үүдийн жагсаалтыг гаргасан. Тухайлбал, "Хөтөл" ХХК 161.5  тэрбум төгрөг,  "Мон лаа" ХХК 5.6 тэрбум төгрөг, "Төрийн Орон Сууцны Корпораци" ТӨҮГ 355.5 тэрбум төгрөг,  "МАХ Цемент"  ХХК 166.5 тэрбум төгрөг,  "Кью Эс Си" ХХК 187.6 тэрбум төгрөг, "Бэрэн" групп 102.4 тэрбум төгрөг, "Эрэл" ХХК 99.5 тэрбум төгрөгийн зээл тус, тус эргэн төлөгдөөгүй байна. 

Хөгжлийн банк нь эдийн засгийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилготой. Гэтэл арилжааны банкнаас санхүүжүүлэх боломжтой 13 төсөлд нийт 34.3 тэрбум төгрөгийн зээл олгосон. Мөн зээлийн бүтцийг өөрчилж, хугацааг олон удаа сунгасан. Зарим зээлийг бүр найман удаа сунгасан тохиолдол ч байна. 

Мөн гүйцэтгэх захирал нь их хэмжээний эрх мэдэл өөртөө төвлөрүүлсэн зөрчил тогтоогдсон. Хөгжлийн банкны одоогийн байрыг хэт өндөр үнээр үнэлж авсан. Үүнийг хуулийн байгууллага шалгах ёстой гэж үзэж байгаа.  Мөн эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат болон бусад албан тушаалтнууд зээлдэгчдэд давуу байдал олгосон байж болзошгүй.

Чингис, Самурай, Евро бондын асуудлууд болон зарим төсөл хөтөлбөрийг хуулийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс Хөгжлийн банканд хийсэн шалгалтын дүнг АТГ-т шилжүүллээ.  

Цаашид 20 тэрбумаас доош зээлийг Хөгжлийн банк гаргахгүй байх ёстой гэж үзэж байгаа. ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах ёстой гэж үзсэн. Гүйцэтгэх удирдлага өөрөө өргөдлөө өгч, өөрчилсөн." Боловсон хүчний чадавх муу байна гэж үзсэн учир Г.Амартүвшин захиралд шилжилтийн үед ажиллаж өгөөч гэж хүсэлт тавьсан. Шилжилтийн үеийг бид ирэх оны нэгдүгээр сарын 1-н хүртэл гэж тооцсон." гэж мэдэгдлээ. 

 

 

Санал болгох

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2019.06.18) хуралдаан 15 цаг 51 минутад 63.2 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

3 цагийн өмнө
40 сая ам долларыг Стандарт банк хүлээн авсан тухай  баримтын  хуулбарыг хүргэж байна

Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн цахим сүлжээгээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас Өмнөд Африкийн Стандарт банкны өр төлбөрт шилжүүлсэн 40 сая ам доллартай холбоотой баримт нотолгоогүй, ор үндэслэлгүй мэдээлэл нийтлэгдэж байна.

4 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс бусад нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар "Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх нь зүйтэй" гэж үзлээ.

5 цагийн өмнө