80 сая төгрөгийн хоёр, 50 сая төгрөгийн нэг азтан тодорлоо

3.0 мянга
3 сарын өмнө
80 сая төгрөгийн хоёр, 50 сая төгрөгийн нэг азтан тодорлоо

НӨАТ-ын урамшууллын 2019 оны дөрөвдүгээр сарын сугалааны тохирол өчигдөр орой Боловсрол телевизээр орон даяар шууд явагдлаа. Энэ удаагийн тохирлоор 80 сая төгрөгийн хоёр азтан, 50 сая төгрөгийн нэг тус тус тодорчээ. 

Тохиролд 2019 оны дөрөвдүгээр сарын 1-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудыг хамруулсан бөгөөд хамгийн бага буюу сугалааны сүүлийн гурван орон таарсан хэрэглэгчид 30 мянган төгрөг хожих бол дөрвөн орон таарсан хэрэглэгчид шууд 100 мянган төгрөг хожих эрх авна.

Хэрэв таван орон таарвал нэг сая, зургаан орон таван сая, долоон орон арван сая, найман орон таарвал 50 сая төгрөг тус тус хожих байсан юм.
Тохиролд,

  • 30 мянган төгрөгийн азтан 23,659
  • 100 мянган төгрөгийн азтан 2,327
  • 1 сая төгрөгийн азтан 230
  • 5 сая төгрөгийн азтан 24
  • 10 сая төгрөгийн азтан тодроогүй
  • 50 сая төгрөгийн 1 азтан
  • 80 сая төгрөгийн 2 азтан тус тус тодорлоо.

Санал болгох

Гэр хорооллын иргэдэд “Ногоон зээл” олгоно

Гэр хорооллын иргэдэд цахилгаан халаагуур, байшин, сууцны дулаалга, эко жорлонгоо шийдэхэд нь дэмжлэг болох “Ногоон зээл”-ийн гэрээг БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо арилжааны гурван банктай өнөөдөр байгууллаа.

7 өдрийн өмнө
ЖДҮ-ийн төслийн сонгон шалгаруулалт явагдаж байна

70-аас дээш онооны босго давсан 59 төсөл, төсөл сонгон шалгаруулах хорооны хурлаар орж байна

7 өдрийн өмнө
“Оюу толгой” компани хоёрдугаар улирлын гүйцэтгэлийн тайлангаа танилцууллаа

“Оюу толгой” компани 2019 оны зургаадугаар сарын 30-наар дуусгавар болсон II улирлын гүйцэтгэлийн тайлан болон шинэчилсэн тойм мэдээгээ өнөөдөр танилцууллаа.

14 өдрийн өмнө