Х.Алтанцацралт: Бид ч бас Тяньжин хотын 50 га газарт хүлэмжийн аж ахуй эрхэлмээр байна

3.7 мянга
8
3 сарын өмнө
Х.Алтанцацралт:  Бид ч бас Тяньжин хотын 50 га газарт хүлэмжийн аж ахуй эрхэлмээр байна

 

Засгийн газрын хэрэг эрхлэх газраас өгсөн чиглэлийн дагуу НИТХ-ын тэргүүлэгчдийн 03 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар 50 га газарт хүлэмжийн аж ахуй эрхлэх зөвшөөрлийг БНХАУ-ын "Тяньжин Фүүдс" компанид өгөх талаар хэлэлцжээ. 50 га газар нь Монголд ажиллаж байгаа хүлэмжийн аж ахуйн 90 хувьтай тэнцэх хэмжээний том газар аж. Энэ газарт Хятадын компани хүлэмж ажиллуулбал Монголын аж ахуйн нэгжүүдийг “унагах” хор уршигтай. Мөн хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө хэмээн үзсэн  тэргүүлчид тус асуудлыг буцаасан байна.
Гэвч тухайн өдөр хотын дарга С.Амарсайхан ЗГХЭГ-т албан бичиг илгээж, энэ ажил цааш үргэлжлэхийг дуулгасан байна. Ингэснээр нийслэлийн нутаг дэвсгэрийн 50 га газарт Хятадын компани 40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хүлэмжийн аж ахуй эрхлэх нь тодорхой болжээ.

Харин энэ асуудлыг Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчид эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. 

"Асрал Агро Парк" ХХК-ийн захирал Х.Алтанцацралт "Бид хоёр сар орчим энэ үйл явцыг ажигласан. БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан манай төр, засгийнхны зүгээс 10 бүтээлч ажил хийхээр төлөвлөж байгаа юм байна. Үүний нэг  болох Улаанбаатар хот Тяньжин хоттой хамтран 50 га газарт хүлэмжийн аж ахуй эхлүүлэх асуудал удаа дараа яригдлаа. Тиймээс бид ийм их хэмжээний газрыг гадны компанид өгч болохгүй талаар хүсэлт, шаардлагыг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Энэ хугацаанд хотын дарга хэвлэлийн хурал хийж "Ерөөсөө ийм асуудал яриагүй" гэж мэдэгдсэн. Ингээд бид тайвшраад байтал өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт ХХААХҮЯ-наас сайдын гарын үсэгтэй албан бичиг ирүүллээ.Уг албан бичгээр дамжуулан хятадын компани импортын хүнсний ногооны 6.5 хувьтай тэнцэх хэмжээний ургац хураах урьдчилсан төлөвлөгөөтэй байгаа. Энэ нь та бүхний орлогод нөлөөлөхгүй хэмээн тайлбарласан байна.

Үнэндээ 50 га газарт хүлэмжийн аж ахуй эрхлэх зөвшөөрлийг БНХАУ-ын "Тяньжин Фүүдс"  компанид өгснөөр тариалан эрхлэгчид орлогогүй, ажилгүй болж шахагдана. Монголд ажиллаж байгаа хүлэмжийн аж ахуйн 90 хувьтай тэнцэх хэмжээний том газарт гадаадын компани ажиллах нь хүнсний аюулгүй байдал цаашлаад үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй гэж үзэж байна. Үүний оронд тэр газраа монгол тариаланчиддаа өгч, өөрийн газар нутагт идэх ногоогоо өөрсдөө тарих хэрэгтэй. Тиймээс Монгол улс үнэхээр ардчилсан улс мөн бол 50 га газрыг гаднын компанид эзэмшүүлэх эсэх талаар бүх нийтийн санал асуулга явуулахыг шаардаж байна.  Эсвэл бид ч бас туршлага солилцох журмаар Тяньжин хотын 50 га газарт хүлэмжийн аж ахуй эрхэлмээр байна" гэлээ.

No photo description available.

 

 

Санал болгох

Украйнд суугаа Өргөмжит консулыг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсаас Украйнд суугаа Өргөмжит консул Эдуард Рубаныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Украйн хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.

1 өдрийн өмнө
Вьетнам улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Доан Тхи Хыөнийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

1 өдрийн өмнө
Тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан компаниудын үйл ажиллагааг зогсоосоор байна

Засгийн газрын өнгөрсөн хуралдаанаар 19 аж ахуй нэгжийн 23 уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах тогтоол гаргасан. Тэгвэл тус тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хариуцаж ажлын хэсгүүд байгуулжээ.

1 өдрийн өмнө