Энэ зун нийслэлийн ногоон бүсэд хүүхдийн 20 зуслан үйл ажиллагаа явуулна

1.7 зуу
24 өдрийн өмнө
Энэ зун нийслэлийн ногоон бүсэд хүүхдийн 20 зуслан үйл ажиллагаа явуулна

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Монголын үндэсний зуслангуудын холбоо” ТББ-тай хамтран “Хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх арга зүй” сэдэвт сургалтыг энэ сарын 23-25-ны өдрүүдэд МУБИС-ийн хичээлийн “А” байрны сургалтын танхимд зохион байгуулж байна.

“Зуслангийн хөгжлийн хөтөлбөр”-ийг илүү боловсронгуй болгох, үйл ажиллагааг нэгдсэн аргачлалаар хангах зорилготой энэхүү сургалтад нийслэлийн ногоон бүсийн 20 зуслангийн удирдах ажилтан, бүлгийн багш нар нийт 70 хүн оролцож байна. Нийслэлийн ногоон бүсийн зуслангийн үйл ажиллагаа эхэлж буйтай холбоотой цуврал үйл ажиллагаа зохион байгуулагддагийн нэг нь зуслангуудын удирдах ажилтнуудыг чадваржуулах, бүлгийн удирдагч, зуслангийн эмч, тогоочийг бэлтгэх сургалт байдаг юм.

Жилд дунджаар 20 000 хүүхэд нийслэлийн ногоон бүсийн зусланд амардаг бөгөөд энэ жил 20 зуслан үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажлаа хангалаа. Зуслангуудын  нэгдүгээр ээлж зургадугаар сарын 10-ны өдрөөс эхэлнэ.

Санал болгох

Тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан эмнэлгүүдийн үйл ажиллагааг зогсоолоо

Сүхбаатар дүүрэгдэх мэргэжлийн хяналтын хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт байрлах эмнэлгүүдэд хяналт шалгалт явууллаа.

7 цагийн өмнө
Г.Билгүүн: Нийслэлийн захирагч Бээжин хотод айлчлах үеэрээ тус шар хайсыг үзэж, танилцсан юм билээ

Төв зам дагуу байрлуулсан хязгаарлах хайсыг нийслэлийн засаг даргын захирамжаар манай улс 4850 метрийг 700 сая төгрөгөөр урд хөршөөс импортолжээ.

3 өдрийн өмнө
Олон улсын Ардын урлагийн их наадам үнэ төлбөргүй, нээлттэй болж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор олон улсын Ардын урлагийн их наадам Улаанбаатар хотноо энэ сарын 12-16-ны өдрүүдэд болж байна. 

4 өдрийн өмнө
Ном унших шинэ соёл

Хан-Уул дүүргийн 120 мянгатын цэцэрлэгт хүрээлэнд үнэгүй ном унших боломжтой “УБ-Гудамжны номын сан”-г байгуулжээ.

5 өдрийн өмнө