“Хан-Уул дүүрэг “Бойжуулах байр”-тай боллоо

2019 оны 5 сарын 272019-05-27
 “Хан-Уул дүүрэг “Бойжуулах байр”-тай боллоо

            Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв үйлдвэрлэл эрхлэгчдийн “Бойжуулах байр”-тай болжээ.

Тус төвийн үйл ажиллагааны талаар Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Н.Дорждулам болон ажлын байртай болсон оёдолчид сэтгэгдэлээ илэрхийллээ.  Бид бүхний хийж, бүтээхийг зорьж, мөрөөдөж байсан ажлын нэг. Бид бүхний зорилго, мөрөөдөл болсон “Бойжуулах байр” маань ийнхүү бий болж, нээлтээ хийж байгаад туйлын их баяртай байна.

Дүүргийн иргэд, тэр тусмаа зорилтот өрхийн иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүд болон залуу бизнес эрхлэгчдийг ажлын байртай болгох, амьдрал ахуйг нь дээшлүүлэх зорилтын дор бүтээн байгуулагдсан “Бойжуулах байр”-нд нийт 12 бойжигч, тэр дундаа зорилтот өрхийн 3 иргэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр баялаг бүтээгчид байртай байгаагаа илэрхийллээ. Манай Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн зүгээс цаашид эдгээр үйлдвэрлэл эрхлэгчиддээ ажлын захиалга олж өгөх, үйлдвэрлэлийг нь тасруулахгүй үргэлжлүүлэх зорилт тавин ажиллаж байна. 

            Бойжигч: Оёдлын технологич Инженер, мастер оёдолчин, МУ-ын зөвлөх багш С.Бадамханд: Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе ээ. Биднийг “Бойжуулах байр”-аар хангаж, ийм сайхан боломжийг олгож байгаа дүүргийн удирдлагууд болон Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Н.Дорждуламдаа маш их баярлалаа.  Бид энд ирээд ажлын байрнаас гадна олон төрлийн сургалтад хамрагдаж, дүүргийнхээ бусад Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчиддээ үлгэрлэж, манлайлах боломж бүрдээд байна.

Би оёдлын технологи, арга ухааны ном гаргаж, оёдлыг үндэс сууриас нь эхэлж судалсан хүн. Энд байгаа бусад оёдолчиддоо өөрийн ажлын туршлага, оёдлын арга барилыг зааж, сургах бүрэн боломжтой юм.  

            Бойжигч: Ноос, ноолууран эдлэлийн сүлжигч Д.Пүрэвцэцэг: Энэ өдрийн мэндийг хүргэе. Би ноос, ноолууран эдлэлээр юм хийдэг. Гэрээрээ 5 жил үйлдвэрлэл эрхэлж байна.

“Бойжуулах байр”-нд ирээд ахмад оёдолчдоосоо суралцаж, залуу оёдолчидтойгоо санаа нийлэн, нэгэн баг хамт олон болоод үйлдвэрлэл явуулж байгаадаа туйлын их баяртай байна. Энэ бойжуулах байрыг бүтээн байгуулахад маш олон хүний сэтгэл шингэсэн. Бидний үеийн залуу хүмүүст ажлын байр түрээслээд үйлдвэрлэл явуулахад маш хүндрэлтэй байдаг. Бидэнд үнэ төлбөргүй ажлын байртай болох боломж олгосонд баяртай байна хэмээлээ.

Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн “Бойжуулах байр” нь үйлдвэрлэл эрхлэгчдээс талбайн түрээс, урсгал зардлын төлбөр авахгүйгээр “Үнэ төлбөргүй”-ээр байрлаж, ажиллах боломж олгож байгаагаараа онцлог юм байна.

  

“Бойжуулах байр”-нд одоогийн байдлаар оёдол эсгүүр, ноос ноолууран эдлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хамрагдаад байна. Эдгээр үйлдвэрлэл эрхлэгчид нь мэргэжил, ур чадварын шалгалт өгч, тэнцсэн тохиолдолд 6-12 сарын гэрээ байгуулан үйл ажиллагаагаа явуулна гэх нөхцөлтэй юм байна.    

            Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид “Бойжуулах байр”-нд хамрагдснаар дан ганц ажлын байраар хангагдаад зогсохгүй хууль эрх зүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон хувь хүний хөгжлийн олон сургалтад хамрагдаж давхар өөрсдийгөө хөгжүүлэх боломжтой ажээ.

            Бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг иргэд, аж ахуй нэгжийн өмнө Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн үүд хаалга үргэлж нээлтэй хэмээн зохион байгуулагч нарын зүгээс онцоллоо.


 

 

 

Санал болгох

Авто зам хууларч эвдрэл үүслээ

Өнөөдөр нийслэлд 15 цагийн орчимд орсон аадар борооны улмаас 25-р эмийн сангаас Өргөө кинотеатр чиглэлийн авто зам хууларчээ.

8 цагийн өмнө
Нийслэлд тогтсон борооны усыг амралтын өдрүүдэд соруулжээ

Өнгөрсөн баасан гарагт орсон усархаг борооны улмаас хотод их их хэмжээний ус тогтсон. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ амралтын өдрүүдэд ус соруулах ажлыг хийж гүйцэтгэжээ.

12 цагийн өмнө
Ж.Батбаясгаланг жинхлэх шалгуур үерээр эхэллээ

С.Амарсайхан УИХ-ын гишүүн болсон учраас түүний орлогч Ж.Батбаясгалан НИТХ-ын сонгууль дуустал хотыг удирдахаар байна. Өөрт нь чилийсэн дөрвөн сарын хугацаа байна. Үерийн далангуудаа хогноос нь салгаж чөлөөлж, шугам хоолойнуудаа нэмж, бөглөрснийх нь бөглөөсийг гаргахгүй бол ямар нүүрээрээ Ж.Батбаясгалан хотын дарга болж чадах билээ.

3 өдрийн өмнө
Нийслэлийн 33 дахь Засаг дарга С.Амарсайхан тамгаа хүлээлгэн өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан УИХ-ын 2020 сонгуульд парламентын гишүүнээр сонгогдон өчигдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөнтэй холбогдуулан үүрэгт ажил, тамга тэмдэг болон хотын томоохон бодлогын баримт бичгүүдээ нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланд хүлээлгэн өглөө.

5 өдрийн өмнө