Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 851 тн хог хаягдлыг цэвэрлэлээ

1.2 мянга
3 сарын өмнө
Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 851 тн хог хаягдлыг цэвэрлэлээ

 

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн “2019 онд сар бүр бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай” А/01, А/130 дугаар тушаалын дагуу зуслан ногоон бүсийн бүх нийтийн их цэвэрлэгээг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Байгаль орчны газар, Хүрээ морьтон ХХК-тай хамтран 9 дүүргийн хэмжээнд 05 дугаар сарын 25-ны өдрийн Бямба гаригт зохион байгууллаа.

Цэвэрлэгээ Сонгинохайрхан дүүргийн Найрамдал, Баруунсалаа, Зүүнсалаа, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Жигжид, Гүнт, Санзай, Шаргаморьт, Бэлх, Сэлх, Баянзүрх дүүргийн Гачуурт, Хан-Уул Баянзүрх, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах Туул гол дагуу /Гачууртаас Сонсголонгийн гүүр хүртэл/, Сэлбэ гол дагуу /Шаргаморьтын гүүрнээс Замын цагдаагийн уулзвар хүртэл/,  Дунд гол дагуу /Замын цагдаагийн уулзвараас Говь ХХК хүртэл/, Улиастайн гол дагуух байршлуудад тус тус хийгдсэн бөгөөд цэвэрлэгээний ажилд 11152 сайн дурын иргэн оролцож, дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний компанийн 67 машин техникээр 204 рейс буюу 851,8 тн хог хаягдлыг тээвэрлэж, төвлөрсөн хогийн цэгт хүргэсэн байна. Мөн тус цэвэрлэгээнд 4003 аж ахуй нэгж, байгууллагын 21647 ажилтан албан хаагч оролцож 3078753м2 талбайг цэвэрлэсэн.

Санал болгох

“Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээг зохион байгуулна

Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд “Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээ ирэх сарын 2-6-ны өдрүүдэд  Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

14 цагийн өмнө
Манзуширын хийдээс Цэцээ гүний оргил хүртэл кабель машинтай болно

Манзуширын хийдийн туурин дээр баригдах "Манзушир" соёл, шашин, аялал жуулчлалын цогцолборын төслийг өнөөдөр нээж байна. 

16 цагийн өмнө
Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн загвар зургийг өнөөдөр шалгаруулна

Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны долоодугаар сарын 9-ний өдрийн 94 дүгээр захирамжаар олон улсын жишигт нийцсэн 50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэр бүхий Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барих асуудлыг судалж, холбогдох санал шийдвэрийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан билээ.

19 цагийн өмнө