ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээл олгох төслийн сонгон шалгаруулалт явагдаж байна

2
2019 оны 5 сарын 282019-05-28
ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээл олгох төслийн сонгон шалгаруулалт явагдаж байна

Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин, шинээр бизнес эхлүүлэх болон ажлын байр бий болгох, нэмэгдүүлэх зорилгоор шинэчлэн батлагдсан журмын дагуу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулан хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах ажлыг орон даяар нэгэн зэрэг зохион байгуулахаар ажиллаж байна.

Зээлийг хүртээмжтэй болгох үүднээс Сангаас шууд олгох зээлийн хэмжээг 20.0-300.0 сая төгрөг хүртэл, арилжааны банкаар дамжуулан олгох зээлийн хэмжээг орон нутагт 20.0-200.0 сая төгрөг, Улаанбаатар хотод 300.0-1,000.0 сая төгрөг хүртэл олгохоор тогтоолоо.

Төсөл хүлээн авах хугацаа:

Эхлэх:   2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 08:30 цаг

Дуусах: 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 17:30 цаг

Зээлийн ерөнхий нөхцөл:

           Зээлийн хугацаа: 5 хүртэл жил

           Зээлийн хүү /жилийн/:

                        Сангаас шууд олгох зээлийн хүү – 3 хувь

                        Банкаар дамжуулан олгох зээлийн хүүгийн хэмжээ – 8 хувиас ихгүй

Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 сар

2019 ОНД УРТ ХУГАЦААТАЙ, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ САЛБАР:

  • Арьс шир боловсруулах,
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах,
  • Барилгын материал үйлдвэрлэх,
  • Хог хаягдал, дахин боловсруулах,
  • Мал, амьтны тэжээл үйлдвэрлэх,
  • Ноос, ноолуур боловсруулах,
  • Мах, махан бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүн боловсруулах,
  • Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх,
  • Сав баглаа боодол үйлдвэрлэх,
  • Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах,
  • Туслах аж ахуй,
  • Гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэх,
  • Бусад

 ЗЭЭЛ ОЛГОХ ЧИГЛЭЛ:

  • Экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх,
  • 5-аас доошгүй жил тасралтгүй үйл ажиллагаа эрхэлж, байнгын ажлын байр шинээр бий болгосон,
  • Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн нэгдсэн тогтолцоо-Загвар хоршоо,
  • Баяжуулсан болон органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл,
  • Инновацийн бүтээгдэхүүн нэвтрүүлэх,
  • Импортыг орлох шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх,
  • Эрчимжсэн аж ахуй,
  • Шинэ техник, технологи нэвтрүүлэх,

Төсөл хүлээн авах хаяг:

  1. Улаанбаатар хотод

Байршил-1.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө 18А/1,

Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо ТББ-н байр, 1-р давхарт.

Холбоо барих утасны дугаар: 51-267887,  9910-2708 /Ө.Жамила/, 9902-6348 /С.Батболд/

Байршил-2.

Сонгинохайрхан дүүрэг,  Драгон төвийн хойно  “Интер” ХХК-ийн байр, 7-р давхарт, 705 тоот. ЖДҮ-г дэмжих Мэдээлэл сургалтын төв.  

Холбоо барих утасны дугаар: 7018-7080, 8999-3373 /Ц.Болормаа/,

8830-1245 /Ж.Цэнд-Аюуш/

Байршил-3.

Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Засаг даргын тамгын газрын байр, /Шүүх 2 ногоон байр/  2-р давхарт, 206 тоот.  ЖДҮ-ийг дэмжих төв.  

Холбоо барих утасны дугаар: 7000-7012, 9983-1842 /Н.Дорждулам/,

 8925-6614 / О.Ундармаа/, 9910-6949 /Б.Наранцацралт/

  1. Хөдөө, орон нутагт

Тухайн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын байранд

ЖИЧ: Төслийн материалыг битүүмжлэн  ирүүлэх. /Иргэн, аж ахуйн нэгжийн нэр, регистрийн дугаар, хүссэн зээлийн дүнг дугтуйны гадна талд бичсэн байх/

Журамтай танилцах бол ЭНД дарна уу.

Зээлийн өргөдөл татах бол ЭНД дарна уу.

Төсөл хэрэгжүүлэгчийн талаар олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрсөн тухай мэдүүлгийг татах бол ЭНД дарна уу.

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн гарын авлагатай танилцах бол ЭНД дарна уу.

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САН

Санал болгох

Таван сая төгрөгийн дөрвөн азтан тодорлоо

Нийслэл Улаанбаатар хотоос нийт 22496 хүн азтан болсон байна.

15 өдрийн өмнө
Ноолуурын үнэ Сүхбаатар аймагт хамгийн өндөр буюу 61.5 мянган төгрөг байна

2020 оны дөрөвдүгээр сард цагаан ноолуурын 1 кг-ын дундаж үнэ Сүхбаатар аймагт хамгийн их буюу 61.5 мянган төгрөг, Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 35.5 мянган төгрөг байна.

19 өдрийн өмнө
Д.Занданбат: Аудитаар 9 их наяд 57 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илэрсэн

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.05.12) хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой таван асуудал хэлэлцэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

20 өдрийн өмнө
Нэг сая орчим иргэний ногдол ашгийг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү шилжүүлсэн

И баримт аппликэйшнээр НӨАТ буцаан олголт авдаггүй иргэд заавал хувьцааны дансаа нээлгэж, банкны дансаа мэдүүлсний дараа ногдол ашгаа авах боломж бүрдэнэ.

21 өдрийн өмнө