Төрийн үйлчилгээ операторын горимд шилжинэ

2019 оны 5 сарын 232019-05-23
Төрийн үйлчилгээ операторын горимд шилжинэ

 

Засгийн газрын 23 дугаар тогтоолоор 2019 оныг "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил" болгон зарласантай холбогдуулан харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах үүрэг бүхий Цахим бодлогын түр хорооны  хурал боллоо.

Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 5-20, 5-21, 5-22 дахь зорилтын хүрээнд хэрэгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлсэн Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн eservice.ulaanbaatar.mn  порталыг танилцуулсан юм.

Тус порталаар нийслэлийн 5 байгууллагын 47 үйлчилгээг цахим хэлбэрээр хүлээн авч, үзүүлж байгаагаас гадна өргөдөл гомдол хүлээн авах, үйлчилгээний төлбөрийг цахимаар төлөх, үйлчилгээний шийдвэрлэлтийн явцад хяналт тавих боломжтой бөгөөд Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем, Үндэсний танилт нэвтрэлтийн ДАН систем, Үндэсний цахим төлбөрийн систем, Татварын удирдлагын нэгдсэн систем зэрэг төрийн байгууллагуудын системүүдтэй холбогдон ажилладаг нийслэлийн суурь платформоор 10584 иргэн үйлчилгээ авсан байна.

Монгол Улсын Засгийн газрын “Төрийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” 2019 оны 149 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд төрийн байгууллагуудын мэдээлэл солилцоог сайжруулах Төрийн үйлчилгээг операторын тогтолцоонд шилжүүлэхэд шаардлагатай хэд хэдэн зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахаар тус ажлын хэсгийн хурлаар шийдвэрлэлээ.

Ингэснээр төр өөрт байгаа мэдээллээ иргэдээсээ нэхэх байдал бүрэн арилах ач холбогдолтой юм.

Санал болгох

Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Пүрэвдавааг томилов

Д.Пүрэвдаваа нь Ардчилсан намын Бодлогын зөвлөлийн дарга, Улс төрийн зөвлөлийн гишүүн, Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч юм.

19 цагийн өмнө
Биеийн тамир, спортын улсын хороо байгууллаа

Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Биеийн тамир, спортын улсын хороо байгууллаа.

20 цагийн өмнө
Жижиг, дунд үйлдвэрийн газар байгуулав

Манай улсад 62 мянга гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч байдаг бөгөөд энэ салбарт 800 гаруй мянган хүн ажиллаж, Дотоодын нийт бүтээгдэхүүний 17 орчим хувийг үйлдвэрлэдэг байна.

20 цагийн өмнө
Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн төслийг УИХ-д өргөн барина

“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барихаар болов. Хөтөлбөр нь КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, Хүний хөгжлийн, Эдийн засгийн, Ногоон хөгжлийн, Засаглалын, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлогоос бүрдэж байна.

20 цагийн өмнө